Г.Батбаяр: Б.Хурцыг ЦЕГ болон ТЕГ-т шалгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 31 секунд
Г.Батбаяр: Б.Хурцыг ЦЕГ болон ТЕГ-т шалгуулна

Г.Батбаяр: Б.Хурцыг ЦЕГ болон ТЕГ-т шалгуулна

Сөрөг тагнуулын газрын дарга хурандаа Д.Цогтбаатар  АТГ-т он дамжин шалгагдаж байгаа билээ.  Тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэдгээ эхнэрээрээ дамжуулан  мэдэгдэж байсан бөгөөд өөрт нь өс санасан АТГ-ын дэд дарга Б.Хурцын хийж ажил гэдгийг тайлбарласан байна.  Тодруулбал тэд өмнө нь Тагнуулын ерөнхий газарт хамт ажиллаж байсан бөгөөд  тухайн үед Б.Хурц нь газрын дарга, Д.Цогтбаатар түүний “цэрэг” нь байсан аж. Удаа дараа хууль бус үүрэг даалгавар өгөхөд биелүүлээгүйн улмаас ийнхүү хувийн таарамжгүй харьцаа үүссэн бөгөөд үүнээс болж  өс санасан ажээ.  

Хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн  хоёр жил гаран мөрдөхдөө  Д.Цогтбаатарт  

·         Эрүүгийн хуулийн 87.1 Төрийн нууц задруулсан

·         Эрүүгийн хуулийн 133 Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн

·         Эрүүгийн хуулийн 149.2 Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх

·     Эрүүгийн хуулийн 251 Эрүү шүүлт тулгах зэргээр найман удаа  зүйл ангийг нь өөрчлөн шалгасан бөгөөд  эдгээрийн аль нь ч тогтоогдоогүй байдаг.  

Өөрөөр хэлбэл  хувийн өс санаж төрөл бүрийн аргаар Д.Цогтбаатарыг залилан хийсэн хэргээр шалгаж байгаа ажээ. Харин энэ бүхэн нь үндэслэлгүй гэдгийг хэлэх нэгэн байдаг бөгөөд Б.Хурцын хууль зөрчсөн ноцтой баримтууд хангалттай байгааг хэлэх хүн байна.

Сөрөг тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг одоо Г.Батбаяр өмгөөлөгч өмгөөлж байгаа бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор түүнээс тодруулахад: “Миний үйлчлүүлэгч буруугүй. Хэргийн талаар дэлгэрүүлэн тайлбарлах боломжгүй. Хүнд Эрүүгийн хуулийн олон зүйл анги тулган ингэж олон сар саатуулж болохгүй.

Д.Цогтбаатарт байгаа баримтуудыг үндэслэн Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт  шалгуулна. Энд нэг зүйлийг онцолмоор байна.  Энэ хэргийг мөрдөж байгаа байцаагч буруугүй. Харин түүний үйл ажиллагааг удирдаж байгаа, шууд удирдах албан тушаалтан Б.Хурцтай холбож үзэж байгаа. Иймээс бусдад хувийн өс хонзон санаж бусдыг гүтгэж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, эрүү шүүлт тулгасан  гэх  үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандана. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн  133 дугаар зүйл Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, 111 дүгээр зүйл Гүтгэх,  248 дугаар зүйл Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх249 дүгээр зүйл Хүнийг хууль бусаар баривчлах, 253 дугаар зүйл Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэсэн зүйл ангиудыг үндэслэн цагдаагийн байгууллагад хандах болно. Харин ТЕГ-т  Эрүүгийн хуулийн 85.1Хорлон саатуулах  гэсэн зүйл ангийг үндэслэн өгөхөөр төлөвлөөд байна.  Б.Хурц АТГ-ыг хувийн өс хонзонг авдаг байгууллага мэт харагдуулж байна” гэдгийг хэлэв.  

Сөрөг тагнуулын газрын дарга асан  Д.Цогтбаатар нь өнөөдөр хорих 461-р ангид саатуулагдаж байгаа бөгөөд  тэрбээр  10 сар саатуулагдаад байгаа юм. Эрүүгийн хуульд зааснаар  түүний саатуулагдах хугацаа удахгүй дуусах ажээ.

Дашрамд дуулгахад  Б.Хурцын “хорхойтой шүдэнд зуугдсан” таван хүн өнөөдөр хорих 461-р ангид саатуулагдаж байгаа бөгөөд тэдгээр иргэд  удахгүй  Б.Хурцын талаарх олон ноцтой баримтыг дэлгэхээр төлөвлөөд байгаа юм байна.  Улмаар  Б.Хурцыг хуулийн байгууллагад шалгуулах гэнэ. 

Бид энэ хэргийн дэлгэрэнгүй, баримттайгаар  эргэн мэдээлэх болно.  

А.Баярмаа

 

 

С.Цэрэнчимэдэд спорт машин бэлэглэлээ
С.Цэрэнчимэдэд спорт машин бэлэглэлээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.