Улсын гарди Б.Гончигдамбыг шалгаж, гэрийг нь нэгжжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 42 секунд
Улсын гарди Б.Гончигдамбыг шалгаж, гэрийг нь нэгжжээ

Улсын гарди Б.Гончигдамбыг шалгаж, гэрийг нь нэгжжээ

“Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаад удаж байгаа нэгэн юм.

Түүнийг 2013-2017 оны хооронд 4.1 сая тонн нүүрс худалдаж, худалдан авах дрвөн удаагийн гэрээг “Таван толгой” ХК-тай байгуулж үүнээс 1,823,965,62 тонн нүүрсийг худалдан авч Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хулгайлж, 373 тээврийн хэрэгслээр 1,264 удаагийн давтамжтайгаар хууль бусаар экспортод гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Нягтлан О гэгчийг өнгөрөгч долоо хоногт саатуулах ажиллагаа явагджээ-

Тэгвэл Д.Дагвадоржийн нүүрсний хулгайн гэх хэрэг хүрээгээ тэлж, Улсын гарди Б.Гончигдамбатай холбогдсон сэжим гарч ирсэн тухай мэдээлэл байна.

Түүний хамаарал бүхий компани Эрдэнэс тавантолгой ХК-ийн хөрс хуулалтын нэг их наядын тендер авсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэх.

Улмаар Б.Гончигдамба гардийг шалгаж эхэлсэн бөгөөд АТГ-аас гэрт нь нэгжлэг хүртэл хийжээ.

Мөн нягтлан О гэгчийг өнгөрөгч долоо хоногт саатуулах ажиллагаа явагдсан аж.

Үүнээс гарди Б.Гончигдамбын хамаарал бүхий ямар компани нүүрсний хулгай тэр дундаа хөрс хуулалтын асуудалтай холбогдох вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

-Улсын гарди Б.Гончигдамбын цоллуулж, хувь эзэмшдэг байсан Тэргэннүүр ХХК холбоотой юу-

Гарди Б.Гочигдамбын хамаарал бүхий компани гээд судлаад үзэхэд хамгийн түрүүнд Тэргэннүүр гэх компани илрэв.

Эл компанитай холбогдох хоёр сэжим бий.

  • Эхнийх нь тэрбээр 2019 оны үес хүртэл "Тэргэн нүүр ХХК-ны бөх" хэмээн цоллуулдаг байж.
  • Удаах нь эл компанид хувь эзэмшигчээр бүртгэлтэй байж байгаад 2019 оны гуравдугаар сарын 21-нд хасагджээ.

Эл компани нь "Эрдэнэс тавантолгой" компанийн зүүн цанхид хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байжээ. Ингэхдээ "Тавантолгой" оператор түншлэлийн доор туслан гүйцэтгэгч компаниар орж ирэн 2022 оны тавдугаар сарын 06-наас 2022 арванхоёрдугаар сарын 31-ний хооронд ажилласан аж.

Хамгийн ноцтой нь хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн тендерийн үнийн дүн 1 их наяд төгрөг. Ганцхан шалгуур гэхэд үнийн дүнгийн 1% нь болох 17 тэрбум орчим төгрөг байршуулах гэгддэг. Өөрөөр хэлбэл ийм өндөр босготой тендерт мөнгөтэй компани орсон гэсэн үг болж таарч буй юм.

-Тэргэннүүр ХХК 2013 онд үүсгэн байгуулагдаж, одоо С.Энхболдын нэр дээр бүртгэлтэй байна-

Тэргэннүүр ХХК нь 2013 онд байгуулагдсан. Одоо хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгчөөр нь Самбуугийн Энхболд гэх нэр бүртгэлтэй байна.

Тэргэннүүр ХХК нь Хар сувд говь ренталс ХХК, Таванхур ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа нь анхаарал татаж байна. Таванхур ХХК нь ЭТТ ХК-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлогч компаниар бүртгэлтэй байдаг аж.

Eguur.mn

ЗАЙСАНГИЙН БАЯЧУУД ДУЛААНГҮЙ БОЛНО
ЗАЙСАНГИЙН БАЯЧУУД ДУЛААНГҮЙ БОЛНО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.