Хөөрхөн шуламнууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Хөөрхөн шуламнууд

Хөөрхөн шуламнууд

Гайхаж байна уу? "Дух" Б.Цэцэг, жүжигчин Ц.Алдармаа нар өөрсдөө ийм тайлбартайгаар зургаа олон нийтийн сүлжээнд байршуулах болсон байна. Тун удахгүй ийм нэгэн дэлгэцийн уран бүтээл мэндлэх гэж буй аж. Дуулиант буцалсан усны хэргээсээ болж урлагаас хэсэгтээ хөндийрөөд байсан Ц.Алдармаа "Ядуугийн зовлон 2" киногоор үзэгчидтэй уулзсан бол энэ удаад эмэгтэйлэг дүр гаргаж буй бололтой.

Харин гайхалтайгаар галбираа олж турж чадсанаараа үеийн бүсгүйчүүдээ байлдан дагуулсан Б.Цэцэг нэвтрүүлэгчийн ажлаа орхин илтгэл тавьж багагүй хугацааг үдсэн. Тэдний ижил төстэй тал нь хэн хэн нь нийгэмд сонирхолтой фигур бас ганц бие ээж нар.

Уран бүтээлч, бүтээлч сэтгэлгээ хүнд ямар их өөрчлөлт, амжилт дэвшил хөгжил авчирдагийг тэд харуулж чадаж буй. Нэг үе мандаж явсан унаад босож чадсан тэд олны хайрыг татдаг. Харин "шулам" гэдэг соёлтойгоор хэлбэл сэргэлэн нь дэндсэн гэсэн утга юм уу даа.

Э.Эгдэрмаа

Омикрон хувилбарын тархалтын улмаас дэлхий даяар 4,000 орчим нислэг цуцлагдав
Омикрон хувилбарын тархалтын улмаас дэлхий даяар 4,000 орчим нислэг цуцлагдав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.