Н.Уртнасан аялал жуулчлалынхныг нэгэн тугийн дор нэгтгэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 38 секунд
Н.Уртнасан аялал жуулчлалынхныг нэгэн тугийн дор нэгтгэлээ

Н.Уртнасан аялал жуулчлалынхныг нэгэн тугийн дор нэгтгэлээ

Аялал жуулчлалын салбарынхан чуулж байна. Ахиад бас үзэсгэлэн зохион байгуулж, салбар бүрийн нийт 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын үүдийг нээж байна.

Энэ бол "Tourism Forum Mongolia 2021" форум болон “АйТиЭм-2021” үзэсгэлэнгийн хүрээнд хийгдэж буй ажлууд. Аялал жуулчлалын салбарынхан хоёр хоногийн өмнө форумаа зохион байгуулж, өнөөдөр үзэсгэлэнгээ “Tourism for inclusive growth - Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриан дор зохион байгуулж байгаа юм.

Ингэснээр ирээдүйд хэрхэн ажиллахаа төлөвлөж, тооцоолж, төсөөлж, дэлхий нийттэй хөл зэрэгцэхээр алхаж буй нь энэ.

Тодруулбал, тус салбар 2019 оны байдлаар 500 мянга гаруй аялагч хүлээн авч, тэнд 2300 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 80 мянга гаруй ажлын байр бүрдүүлж байв.

Харамсалтай нь, коронавирусын халдвар, тархалтын улмаас 1.6 их наяд төгрөгийн цэвэр адагдал хүлээж, жуулчдын тоо 93 хувиар буурч, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг ААН-ийн 15 хувь нь татан буугдаж, ажлын байрны 60 гаруй хувь нь үгүй болжээ.

Мэдээж үүнийг дагаад аялал жуулчлалын салбарыг даган хөгжиж, орлогождог бусад салбарынхны үйл ажиллагаа ч доголдсон.

Тухайлбал, экспортын сурталчилгаанаас эхлээд орон нутгийн хөгжил, ЖДҮ, малчин өрхийн амьдралаас оюутан хөтөч нарын сургалтын төлбөрт хүртэл нөлөөлөх болсон байна.

Тиймээс энэ удаа салбар яам болон ТББ-ынхан хамтран цаашдын ирээдүйг хөглөхийн тулд зөвхөн өөр хоорондоо ч бус өрөөл бусадтай гар барьж байгаа аж.

Дэлхий нийтээрээ коронавирусын давлагаанд өртсөн. Цаашид ч хэзээ зогсохыг мэдэхгүй байгаа. Тэгэхээр үүнийг боломж болгон ашиглахын тулд энэхүү “гар барих” үйл ажиллагааг зохион байгуулж, "new normal" буюу шинэ хэвийн байдал аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийг хамтдаа боловсруулсан байна.

Үнэхээр ч төр, хувийн хэвшил бие бие рүүгээ “муухай харах” бус. Хамтраад явбал илүү үр дүнтэй гэдгийг аялал жуулчлалынхан хэлж байгаа бөгөөд БОАЖЯ гэх өргөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг толгойлохдоо аль нэг салбарыг нь орхигдуулчихгүй яваа Н.Уртнасан сайдад ихэд ам сайтай байна.

Аялал, жуулчлалын салбарын үйл ажиллагааг шинэ хэвийн байдалд оруулахын тулд зохион байгуулж буй форум, үзэсгэлэнгийн үр дүнд

- Монголын аялал жуулчлалын салбарын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний сүлжээг үүсгэх,

-21 аймаг, жижиг дунд үйлдвэрлэгч, хүнс үйлдвэрлэгч, соёл урлаг, гар урлал, цахим, харилцаа холбооны БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ сурталчлан таниулах

- Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх

- Орон нутгийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексийг тодорхойлох

- Орон нутаг, нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, бизнес эрхлэгчдийн үйлчилгээг дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах

- Бусад үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийг холбох, шинэ хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох зэрэг давуу талыг бий болгох юм.

Эгийн голын усан цахилгаан станц төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
Эгийн голын усан цахилгаан станц төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.