Баруун бүсийн сайхан бүсгүй Д.Ганцэцэг гомдоосон эрээсээ уучлалт гуйжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Баруун бүсийн сайхан бүсгүй Д.Ганцэцэг гомдоосон эрээсээ уучлалт гуйжээ

Баруун бүсийн сайхан бүсгүй Д.Ганцэцэг гомдоосон эрээсээ уучлалт гуйжээ

УДЭТ-ын жүжигчин “жижиг” Д.Ганцэцэгийг хүмүүс “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар”, “Аравт”, “Улаан дөрвөлжин” зэрэг киноны дүрээр нь мэдэх билээ. Тэрбээр 2003 онд Увс аймгийнхаа театрын тайзан дээр “Баруун бүсийн сайхан бүсгүй” титмийг авч байсан түүхтэй аж. “Тухайн үед есдүгээр ангийн охин байсан. Сайхан бүсгүйчүүдэд бол тийм зүйл байдаг шиг байгаа юм. Би бол өөрийгөө мундаг сайхан бүсгүй гэхгүй л дээ.

Гэхдээ хүний нүдэнд тусчихаар царай зүс, бие хаа ээж ааваас минь заяасан гэж боддог” хэмээн ярьсан жүжигчин бүсгүй өөрийгөө тэргүүн миссийн титэм зүүнэ гэдэгт ер итгэхгүй байжээ. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, хүүгээ тэврэн хоцорсон ч түүнийг гэх эрчүүд цөөнгүй байгааг дурдсан Д.Ганцэцэг “Намайг гээд ирж байсан эрчүүдийг гомдоож байсан тохиолдол байгаа л байх. Тэр хүнийг хайрласных нь хариуд хайрла, магадгүй чамаас ч сайхан бүсгүйд дурлаж болох шүү дээ гэсэн алдарт шүлгийн мөр байдаг. Гэтэл хүрээд ирсэн болгоныг би наашаа гээд байх боломжгүй.

Би зөвхөн нэгийг нь л сонгох ёстой болохоор гомдоохгүй байна гээд ч яах билээ. Гэхдээ аль болохоор эвээр ойлголцохыг эрхэмлэдэг. Хэдийгээр би зөвөөр ойлголцохыг хичээсэн ч тэр хүн надад гомдсон болов уу гэж дотроо эмзэглэдэг. Ер нь гомдоосон хүн байгаа. Уучлаарай” гэж хэнээс ч юм бэ, уучлалт хүсээд амжжээ.

Б.Содон

Эх сурвалж: PHOTONEWS.MN

 

 


 

 

Нүүрний арьсанд огт хүргэж болохгүй 9 зүйл
Нүүрний арьсанд огт хүргэж болохгүй 9 зүйл
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.