УОК-ийн НШШ-ын дарга Б.Ууганбаяр: Гадаад руу аялахгүй байхыг зөвлөж байна!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
УОК-ийн НШШ-ын дарга Б.Ууганбаяр: Гадаад руу аялахгүй байхыг зөвлөж байна!

УОК-ийн НШШ-ын дарга Б.Ууганбаяр: Гадаад руу аялахгүй байхыг зөвлөж байна!

Гадаадаас ирэх иргэдийн анхааралд

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр олон нийтэд зарласан “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэх үед 10 хоногийн хугацаатай тусгаарлана. Тусгаарлалтын зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд тусгаарлалтад байх хугацаанд 2 удаагийн ПСР шинжилгээ авна. УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг 17 нэр бүхий зочид буудлыг түшиглэн тусгаарлах бэлтгэлийг хангууллаа.

Үүнд: Кентавр, Наранбулаг, Зүчи, Мөнххустай, Тайж, Амар, БиЖи, Намуун, Монголика, Альфа, Ворд Монголиа, Багабаян цогцолборт хоногийн 0-3 насны хүүхэд төлбөргүй, 04-16 насны хүүхэд 50,000 төгрөг, 17-оос дээш настай бол 100,000 төгрөгийн үнэтэй тусгаарлана. Тухайн иргэд өөрийн хүсэлтээр Кемпенски, Туушин, Новотел, Ибис Стайлс Улаанбаатар, Рамада зэрэг нэмэлт төлбөртэй зочид буудалд тусгаарлагдаж болно

Гадаад улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна

Сүүлийн үед иргэд гадаад орнуудад аялж зугаалах нь ихэсч байна. Тухайлбал, Турк, Тайланд, Тайвань зэрэг орнуудад ихээр зорчиж байгаа тул ЭМЯ, ХӨСҮТ-ээс анхааруулсан “Омикрон” вирус илэрсэн улс орнуудад зорчихгүй байх, дамжин өнгөрөхгүй байна уу. Нөхцөл байдлаас шалтгаалан тухайн улс орны Засгийн газар хилээ хаах, агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлаж болзошгүй. Иймд иргэд та бүхэн тухайн улс оронд тодорхойгүй хугацаагаар хязгаарлалтад орж болзошгүйг анхаарч эрсдэлээ тооцож, гадаад улс оронд зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ

ХААНА БАЙНА, ТЭР АРДЧИЛАЛ
ХААНА БАЙНА, ТЭР АРДЧИЛАЛ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.