Д.Пүрэвдаваагийн хууль, дүрэм зөрчсөн үйлдлүүдийг дахин шалгуулахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 48 секунд
Д.Пүрэвдаваагийн хууль, дүрэм зөрчсөн үйлдлүүдийг дахин шалгуулахаар  болжээ

Д.Пүрэвдаваагийн хууль, дүрэм зөрчсөн үйлдлүүдийг дахин шалгуулахаар болжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн хууль бус үйлдлийн талаар журмын нөхөд нь хэвлэл мэдээллээр байнга ярих болов. Бичигдэж, яригдаж  буй шүүмжлэл, гэмт  хэргийн шинжтэй асуудлуудыг нь шалгаж, шийдвэрлэх газар байдаггүй бололтой. Урьд нь АТГ, Захиргааны хэргийн шүүхэд хүртэл хандаж  үзсэн. Гэвч нэмэр болсонгүй. Бахь байдгаараа л явж байна.

Тус дүүргийн ИТХ-д АН-аас  нэр дэвшин сонгогдсон зарим төлөөлөгчид нь манай сайтаар дамжуулан олон нийтийн өмнө үгээ хэлцгээсэн удаатай. Ер нь үгээ хэлэх эрх чөлөөний гол индэр нь мэдээллийн хэрэгсэл байдаг хойно доо.  Тэгвэл  тэдгээр нөхөд нь Д.Пүрэвдавааг дахин шалгуулахаар саяхан УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Үндэсний аудитын газар,  АН-ын ХЕХ зэрэгт ханджээ.  

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүст  урамшуулал олгох хуулийн заалттай.  Үүний дагуу нийслэлийн төсвөөс дүүргийн төлөөлөгчдөд урамшуулал олгож буй. Гэтэл уг урамшууллын мөнгө нь намын хандив нэрээр  Баянзүрх дүүргийн Засаг дарга, АН-ын дарга Д.Пүрэвдаваа болон түүний ойр тойрны хүмүүсийн халаасанд орж буйд  зарим шударга төлөөлөгчид нь дургүйцэж,  хуулийн дагуу шалгаж шийдэхийг Ерөнхий аудитор А.Зангадаас хүссэн байна. Д.Пүрэвдаваагийн дур зоргоор 139.5 сая төгрөг хувь хүний данс руу яваад орчихжээ.

Түүнчлэн Д.Пүрэвдаваа нь АН-ын үндсэн дүрмийг ноцтой зөрчиж буй аж. Тэрбээр 6 жил намын даргаар ажиллахдаа намын даргын сонгууль явуулсангүй. Уг нь дөрвөн жил тутам намын даргын сонгууль явуулах дүрэмтэй. Гэтэл  тэр хоёр жил гаруй хугацаанд Баянзүрх дүүргийн АН-ын даргын суудалд сайн дураар “заларч” байгаа ажээ.

Мөн Д.Пүрэвдаваа нь 2015 оны ротацийн сонгуулиар маш олон зөрчил гаргасан байна. Иймээс Нийслэлийн АН-ын Хяналтын хорооноос ротацийн сонгуулийг нь хүчингүй болгожээ. Д.Пүрэвдаваагийн хувийн сонирхол, тодруулбал, дүүргийнхээ АН-ын хороонд зөвхөн өөрийнхөө танил тал, ойр дөт, дуулгавартай гэсэн хүмүүсээ  дүрмийн бусаар сонгуулах санаархал ноёлсон байна. 

Иймээс Д.Пүрэвдаваагийн хууль, дүрэм зөрчсөн  тэдгээр баримтуудыг  Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Буянжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Цэвэлбазар нар “зарга”-ын бичигтээ хавсарган илгээжээ. Хэрхэн шийдэхийг харж суухаас...

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

М.Баяржавхлан гарьд, Ц.Сумъяабэйс начин нарын шоу
М.Баяржавхлан гарьд, Ц.Сумъяабэйс начин нарын шоу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.