Д.Баярболд: Тавдугаар сарын 1-нээс эхлэх эрүүл мэндийн үзлэгт 2019 оноос хойш ЭМД тасралтгүй төлсөн иргэд хамрагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
Д.Баярболд: Тавдугаар сарын 1-нээс эхлэх эрүүл мэндийн үзлэгт 2019 оноос хойш ЭМД тасралтгүй төлсөн иргэд хамрагдана

Д.Баярболд: Тавдугаар сарын 1-нээс эхлэх эрүүл мэндийн үзлэгт 2019 оноос хойш ЭМД тасралтгүй төлсөн иргэд хамрагдана

Орон даяар зохион байгуулагдах “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх” үзлэгийн талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өгөв.

Тэрбээр "Эрүүл мэндийн сайдын гуравдугаар сарын 5-ны өдрийн А139 дугаар тушаалаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, шинжилгээ, оношилгооны журам батлагдсан.

Тушаалын гол онцлог нь Монгол Улсын бүх иргэн үзлэг шинжилгээнд насны бүлгээрээ хамрагдах боломжтой. Өмнө нь зөвхөн 18-аас дээш насны иргэд хамрагддаг байсан. Түүнчлэн үзлэг оношилгооны нэр төрөл нэмэгдсэн. Энэ нь хүн амын өнөөгийн өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой.

Тухайлбал хавдрын өвчлөл 6,000 гаруй оношлогдсоноос 72.5 хувь нь хожуу үедээ оношлогдсон байна. 60 орчим хувь нь тав хүртэлх жилийн дотор нас барж байна гэсэн статистик байгаа.

Иймээс үзлэг зохион байгуулснаар өвчлөлийг эрт илрүүлнэ. Дундаж наслалт уртсаж, амьдралын чанар нэмэгдэнэ. Эрүүл иргэн манай улсын үндэсний баялаг гэдэг анхаарах асуудал болж байна.

Үзлэг шинжилгээ зохион байгуулахаар орон нутагт бэлтгэл ажил явагдаж байгаа. Тухайлбал, Өвөрхангай аймагт эрүүл мэндийг дэмжих төв нээгдэж байна. Иргэдийн аль насны хүмүүсийг эхэлж шинжилгээнд хамруулах зэрэг зохион байгуулалтын ажлыг орон нутаг хариуцна. Хүн амын нягтрал, тоног төхөөрөмж, эмч ажилчдын хангамжаас шалтгаалаад эрт илрүүлэг үзлэг шинжилгээ харилцан адилгүй зохион байгуулагдана.

Уг үзлэгт 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалыг тасралтгүй төлсөн иргэд хамрагдах боломжтой" гэлээ.

БНХАУ-аас оруулж ирсэн шинжилгээгээр баталгаажаагүй их хэмжээний тахианы мах худалдаанд гарсан байж болзошгүй
БНХАУ-аас оруулж ирсэн шинжилгээгээр баталгаажаагүй их хэмжээний тахианы мах худалдаанд гарсан байж болзошгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.