Чапи бүсгүйчүүдэд гологдсондоо биш хаширтаа сингл яваа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Чапи бүсгүйчүүдэд гологдсондоо биш хаширтаа сингл яваа

Чапи бүсгүйчүүдэд гологдсондоо биш хаширтаа сингл яваа

“Тэнгэрийн бүсгүй”-н урт хугацааны эрэлд гарсан Чапи эхнэр болох хүнээ олоогүй л явна. Ямар сайндаа л олны танил энэ гоонь эртэй мэнд мэдсэн болгон л хэзээ эхнэр авах гэж байна хэмээн ёс юм шиг асуусаар багагүй хугацаа өнгөрч дээ. Гэсэн ч мань Чапи заяаны хань зам дээр гэгчээр хэзээ нэгэнтээ “тэнгэрийн бүсгүй”-тэйгээ таарна хэмээн итгэл тээсээр л яваа гэнэ. Бүүр болоогүй “sale” хүртэл зарласан ч тусыг эс олох нь тэр.

Гэхдээ мань Чапи бүсгүйчүүдэд гологдсондоо биш хаширтаа л өдий хүрчихсэн бололтойдог шүү. Түүнд ийм нэгэн явдал тохиолдсон гэдэг юм билээ. Нэгэн үе үерхэж байсан бүсгүйдээ гэр бүл болох тухай ярихад нь “хэрвээ би чиний эхнэр болвол өдрийн хэдэн төгрөг бэлнээр өгөх юм” гэж асуун жүжигчин эрийн нүдийг орой дээр нь гаргах шахжээ. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэгчлэн тэр явдлаас хойш улам л хаширлах болсон гэнэ лээ.

А.ДӨЛ 

PHOTONEWS.MN

 Их тэнгэрийн 7.4 га газрыг ЗГ-ын тогтоолоор өгсөн гэв
Их тэнгэрийн 7.4 га газрыг ЗГ-ын тогтоолоор өгсөн гэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.