12-17 насны хүүхдүүдийг вакцины III тунд хамруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
12-17 насны хүүхдүүдийг вакцины III тунд хамруулна

12-17 насны хүүхдүүдийг вакцины III тунд хамруулна

Монгол Улс 12-17 насны хүүхдүүдээ Файзер вакцинд 2021 оны зургаадугаар сараас хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар 12-15 насны хүүхдүүдийн 71, 16-17 насны хүүхдүүдийн 87 хувь нь Файзер вакцины хоёр тунд хамрагдаад байгаа.

Тэгвэл 12-17 насны хүүхдүүдэд нэмэлт тунг хийж эхлэх тухай тушаалыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд зургаадугаар сарын 15-нд буюу өнгөрсөн лхагва гарагт гаргасныг НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Б.Цогтбаатар мэдээлсэн юм.

Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар эхний ээлжийн 300 мянган тун, хүүхдэд зориулсан Файзер вакциныг нийлүүлж байгаагаа өчигдөр мэдэгдсэн юм.

Халдварын тоо буурсан ч тархалт үргэлжилсэн байгаа учир дэлхийн улс орнууд долдугаар сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулах зорилт тавин нэмэлт тунд иргэдээ хамруулж байна.

ЦЕГ: “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт үе шаттай зохион байгуулагдаж байна
ЦЕГ: “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт үе шаттай зохион байгуулагдаж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.