Б.ДАРИНЧУЛУУН: Бүх баг л хүчтэй өрсөлдөгч. Хамгийн хүчтэй нь л АВАРГА болдог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 3 секунд
Б.ДАРИНЧУЛУУН: Бүх баг л хүчтэй өрсөлдөгч. Хамгийн хүчтэй нь л АВАРГА болдог

Б.ДАРИНЧУЛУУН: Бүх баг л хүчтэй өрсөлдөгч. Хамгийн хүчтэй нь л АВАРГА болдог

Монголын волейболын үндэсний Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Өчигдөр хагас шигшээ багийн тоглолт болсон бөгөөд эмэгтэйчүүдийн төрөлд "Хөвсгөл-Эрчим" баг Ховд аймгийн Алтайн барс клубтэй учраа таарч, хоёр дарааллан хожсоноор аваргын төлөө тоглох боломжтой болсон юм.

Бид өчигдөр болсон тоглолтын үеэр "Хөвсгөл-Эрчим" багийнхантай ярилцсанаа хүргэж байна.

Arslan.mn

"Хөвсгөл-Эрчим" клубын ахлах дасгалжуулагч Б.Даринчулуун:

2023-2024 оны Монголын воллейболын дээд лигийн аварга шалгаруулах хагас шигшээ тоглолтууд эхлээд явж байна. Манай баг хагас шигшээ тоглолтод Ховд аймгийн Алтайн барс клубтэй учраа таарч, хоёр дарааллан хожоод аваргын төлөөх тоглолтонд шалгараад байна. Тус баг нь тоглолт сайтай өрсөлдөх чадвартай баг. Япон Улсын хоёр тамирчин маш сайн тоглолттой байлаа. Ямар ч тэмцээнд хагас шигшээ тэмцээн маш хүнд бодлог. Гэсэн хэдий ч манай багийн охид маш сайн тоглож, хожил аваад өнөөдөр ийнхүү аваргын төлөө тоглохоор болоод зогсож байна. Ер нь бүх баг л хүчтэй өрсөлдөгч байдаг. Тиймээс багуудын тоглолтыг маш сайн судлах хэрэгтэй. Хамгийн хүчтэй нь л аварга болно.

Энэ жилийн хувьд багууд гадны орноос чадвартай лигеон тоглогчоор хүчээ зузаатгасан нь харагдаж байна. Манай багийн хувьд Куба улсаас нэг тамирчин, АНУ-аас нэг тамирчин авчирч тоглолтоо хийж байна. Бусад тамирчидын хувьд 3-4 тамирчин маань Монгол Улсын шигшээ багт багтдаг тамирчин байна. Багууд жилээс жилд сайжирч, залуу тамирчдаар хүчээ сэлбэж байна. Тиймээс манай баг ч гэсэн энэ тал дээр анхаарч багийн тоглогч нар болон бэлтгэл сургуулилтан дээрээ анхаарч ажиллаж байна.

Багаа 2021 оноос бүрдүүлж эхэлсэн. Багийн үндсэн бүрэлдэхүүн дээр ОУ-ын хэмжээний мастер Г.Цэцэгжаргал тамирчинг нэгтгэж чадсандаа баяртай байна. Манай залуу тамирчид ч гэсэн цаашид өсч хөгжих бүрэн боломжтой тамирчид байгаа.

Баг тамирчиддаа хандаж хэлэхэд өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, энэ жил дахин аварга болцгооё. Бидний ард үргэлж байдаг, дэмжиж тусладаг гэр бүлийнхэн, хөгжөөн дэмжигчдээс гадна ивээн тэтгэгч “Хөвсгөл рашаант долоон од клуб”, Дулааны 4-р цахилгаан станц болон бүх хамтран ажилладаг хүмүүстээ талархал илэрхийлье.

Arslan.mn

Хөвсгөл-Эрчим багийн ахлагч, холбон тоглогч Л.Хосбаяр:

Бид аваргаа хамгаалах боломжийг гаргаж чадсандаа баяртай байна. Лиг үргэлжлээд хоёр сар гаран болж байгаа. Хагас шигшээ тоглолтод өрсөлдөгч багаа ялж чадсан хамгийн том тактик нь сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн, багийн тамирчид бие биенээ ойлгож, тактикаа зөв боловсруулан тоглосонд байна гэж харж байна. Миний хувийн зүгээс бол яарсан, догдолсон сэтгэл зүйтэй байсан. Гарааны бүрэлдэхүүний тамирчид 7-8 жил тоглож байсан тамирчид. Бид бүгд амьдралын сайн найзууд учраас ойлголцох маш амар байдаг.

Манай баг нийт 23 тоглолт хийснээс дөрвөн удаа хожигдсон. Хожигдлын дараа бид маш сайн ярилцаж, тухай бүрд нь асуудлаа шийдээд явдаг.

Гадаад тамирчид маань ур чадвар маш өндөртэй, довтолгооны гол цөм болсон тамирчид байгаа. Тиймээс бид гадаад тамирчидтайгаа ойлголцох тал дээрээ маш сайн анхаардаг. Биднийг дэмжин ажилладаг Ц.Амарсанаа ах болон бүх дэмжигч байгууллагууддаа талархал илэрхийлж байна.

Багийнхнаараа маш их бахархаж байна. Нэг хамт олон, нэг гэр бүл шиг хамтардаг та бүхэндээ маш их хайртай шүү. Аваргын төлөө тоглолтондоо бэлтгэлээ сайн хийж, хамтдаа хичээцгээе гэж хэлмээр байна.

Arslan.mn

Хөвсгөл-Эрчим багийн довтлогч Arlin Hechvaria Correoso:

Хамгийн эхэнд надад итгээд багтаа урьж, тоглуулж байгаа та нартаа талархаж байна. Миний хувьд энэ багт 2022 оноос хойш тоглож, тухайн ондоо аварга болсон. Өнөөдөр ч гэсэн бид аваргын төлөө өрсөлдөхөөр болсондоо баяртай байна.

Миний бие Куба Улсаас ирж тоглож байгаа. Куба тамирчид өндөр биетэй, системээр тоглодог, элсний воллейболын төрөл хөгжсөн. Миний энд ирэх хамгийн том шалтгаан бол би заалны воллейболоор тоглох маш их сонирхолтой байсан. Миний сонирхлыг анх Монгол дасгалжуулагч маань сонсоод надад санал тавихад нь би дуртай хүлээн авч, Монголд ирээд тоглож байна.

Монгол Улсад ирж "Хөвсгөл-Эрчим" багт орж тоглож байгаадаа маш их баяртай байгаа. Би баг хамт олноосоо маш их зүйлийг сурч байгаа. Сэтгэл хангалуун байна.

Ази тоглолтын арга барил маш их таалагддаг. Боломжтой бүх зүйлээ л дайчилж тоглоно. Бүгд нэг зорилготой байж, аварга болохын төлөө хамтдаа хичээцгээе.

Arslan.mn

Өчигдөр болсон аваргын төлөөх хоёр дахь тоглолтод Хилчин баг Тэнүүн-Огоо багийг хожсоноор ирэх 14-ний өдөр "Хөвсгөл-Эрчим" багтай аваргын төлөө тоглохоор болсон юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эрчүүдийн нуруун дээрх ачаа нь хөнгөдхөөрөө хийморь сүлд нь доройтдог
Эрчүүдийн нуруун дээрх ачаа нь хөнгөдхөөрөө хийморь сүлд нь доройтдог
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.