Паркийн удирдлагууд олсон ашгаа юунд зарцуулдаг вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд
Паркийн удирдлагууд олсон ашгаа юунд зарцуулдаг вэ

Паркийн удирдлагууд олсон ашгаа юунд зарцуулдаг вэ

4242

Зуны өдрүүдэд паркийн хөл хөдөлгөөн тасрахгүй болсоор хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Харамсалтай нь паркын удирдлагууд үйлчлүүлэгчдээ хүндэтгэдэг нь юу л бол гэж бодогдох. Шинэ тоглоомуудтай болсон нь сайшаалтай ч хуучин тоглоомууд нь балар эртнийх хэвээр байгаа нь харамсалтай.

Хамгийн энгийн нэгэн жишээг дурьдахад л усан завь юм. Үйлчлүүлэгч бууж, суух хэсгийн дамнуургийн хэсэг нь машины дугуй хадсаныг эс тооцвол бараг хамгаалалт гэх юмгүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд нэгэн эмэгтэй тойруулж хадсан дугуйн дээр нь гишгэж, завьнаасаа буух гэтэл дугуй нь унаж, эмэгтэй усанд унасан. Паркийн удирдлагууд бүү хэл ажилтнууд нь ч энэ асуудалд нэг их анхаарал хандуулаагүй нь тэд үйлчлүүлэгчдээ хэрхэн хүндэлдгийн тод илрэл биз.

“Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдгийн жишээг эндээс харж болно. Хэдэн хуучны тоглоомуудаа будаж, шунхдахаас өөр засвар үйлчилгээ хийдэггүй нь салгалан хяхтнах дуу чимээнээс нь илэрхий.

1 тоглоом дээр 1 удаа суухад 6000 төгрөг, дотогш нэвтрэхэд 1000 төгрөг гээд тооцоод үзэхээр үйлчлүүлэгчдээ хүндлээд хуучин тоглоомууддаа шинэчлэл хийн, орчин тойрныг нь янзалчихаж болохоор санагдах.

Гэсэн ч хүүхдүүдээ баярлуулах гэсэн эцэг, эхчүүд үйлчлүүлэхээс өөр гарц байхгүй гэж бодож үйлчлүүлэгчдээ үл тоодог паркийнхан балар эртний үеийн тоглоомуудаараа ашиг олсоор л. Хүмүүс унаж, гэмтэх асуудлыг нэг их юманд ч тоосон зүйлгүй. Монголчууд ч үнэхээр уужуу сэтгэлтэй улс даа.

 

Н.Гэрэл

Эх сурвалж: Цензургүй.мн

Л.Бямбасүрэн: Эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс иргэдээ хамгаалах нь манай салбарын санхүүжилтийн шинэчлэлийн гол зорилго 
Л.Бямбасүрэн: Эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс иргэдээ хамгаалах нь манай салбарын санхүүжилтийн шинэчлэлийн гол зорилго 
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.