Д.Амарбаясгаланг “Нүүрсний хулгай“-д холбосон нийтлэлд ямар баримтууд дурдсан бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 40 секунд
Д.Амарбаясгаланг “Нүүрсний хулгай“-д холбосон нийтлэлд ямар баримтууд дурдсан бэ

Д.Амарбаясгаланг “Нүүрсний хулгай“-д холбосон нийтлэлд ямар баримтууд дурдсан бэ

Гадаадын "News Direct" сайт нүүрсний хулгайн талаар хөндөж бичжээ. Тус нийтлэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр буруутгагдсан өнцгөөр холбогдсон байна.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр Д.Амарбаясгалан Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь зэрэг шүгэл үлээсэн асуудлуудын өшинд нүүрсний хулгайд холбохоор харлуулж, худал мэдээлэл түгээж байна гэсэн байр суурийг илэрхийлэн, мэдэгдэл гаргасан.

Ямартай ч Д.Амарбаясгаланг түүний шадар туслах Ц.Чулуунзагдын хамтаар ЭТТ ХК-ийн Бортээгийн уурхайн түшиглэн баригдаж буй нүүрс баяжуулах үйлдвэрт холбогдуулж шалгах үндэслэл бий болдог.

Бид өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн "Админерал" ХХК-д холбогдох тус асуудлыг хөндөн бичиж ирсэн байдаг. Энэ нийтлэлд ч мөн дурдагджээ. News Direct сайтад тодорхой ашиг сонирхлын үүднээс тус нийтлэл тавигдсан байхыг үгүйсгэхгүй ч бүрэн эхээр нь орчуулж, дурдагдсан баримт, логик холбоосуудыг танилцуулж байна.

НИЙТЛЭЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Экспортынхоо гол орлогыг цус мэт урсган алдахад хүргэж буй засгийн газарт нь үүссэн хахуулийн асуудал Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байна.

Нүүрс ихтэй тус улс нь Европын зүүний орнуудад үүсээд буй “Баялгийн хараал”-ын тод жишээ. Энэ хараал нь БНМАУ-аас одоо үеийн намын тогтолцоонд шилжсэн гучин жилийн турш үргэлжилсэн юм.

Монголын Тавантолгойн нүүрсний уурхай нь 7.3 тэрбум тонн нөөцтэй, дэлхийн томоохон ордуудын нэг. Гэтэл тус улс үндэсний баялгаа ашиглаж эхлээд аравхан жилийн дотор 11.6 тэрбум ам.долларын ашгаа хулгайд алджээ. Энэ хэргийг “Монголын нүүрсний хулгай” гэж нэрлэдэг байна.

Эрдэс баялгийн экспортод төр нь оролцож эхэлсэн явдал ашиг сонирхлын зөрчил, авлига, хээл хахуулийн үндэс суурийг тавьдаг.

Монголын эрх баригчид мөрдөн шалгалт явуулжээ. Ингэхдээ тэд сүүлийн 10 жилийн турш Тавантолгойгоос БНХАУ-руу нүүрс ачиж гарсан машинуудын тээвэрлэлтийн бүртгэлийг хуурамчаар үйлдэж, машинууд хоосон байсан гэж харуулсан гэдгийг илрүүлсэн байна.

Энэ хэрэгт дор хаяж 17 УИХ-ын гишүүн оролцсон байв. Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас тэдгээр гишүүдийн нэрийг зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан юм. Үүний улмаас таван улстөрч ял сонсож, гурван улстөрчийг тушаалаас нь түдгэлзүүлэн, үлдсэнийг нь мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа аж.

Монгол Улсын хувьд улс төрийн авлига их танил. Тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх хатуу арга хэмжээ авдгаараа алдартай. Түүний 2023 онд эхлүүлсэн “Таван Ш ажиллагаа” засгийн газарт нь үүссэн хээл хахуулийн асуудлыг арилгаж, улсынхаа эдийн засгийг ирээдүйг баталгаажуулах магадлалтай. Одоо тэрбээр нүүрсний салбарт анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.

Л:Оюун-Эрдэнэ нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийг мөрдөн байцаахыг шаардсан бөгөөд нүүрсний хулгайн хэргийг илрүүлж, яллах ажлыг эрчимтэй явуулж буй. Тэрбээр энэ хэрэгт оролцсон бүх хүмүүст хариуцлага тооцно гэх маш тодорхой мессежийг илгээсэн юм.

Үүнтэй зэрэгцэн хоёр томоохон албан тушаалтай улстөрч эрх мэдэл, нөлөөгөө урвуулан ашиглаж мөрдөн байцаалтад саад учруулж байна.

Хөндлөнгөөс саад болох ажлын гол цөмд нь нүүрсний хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүдийн тоонд багтаагүй Д.Амарбаясгалан юм. ЗГХЭГ-ын дарга болон түүний зөвлөх Ц.Чулуунзагд хээл хахууль, ашиг хонжоо хайх, хөндлөнгөөс нөлөөлсөн гэх нүүрсний хулгайн бас нэг хэрэгт холбогджээ.

Олон хүн Д.Амарбаясгаланг улс төрийн сайн стратегич гэж үнэлдэг. Иймдээ ч тэрбээр өмнө нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн хэргээр ямар ч хариуцлага хүлээгээгүй юм. Харин нүүрсний хулгайн нарийн хэрэгт холбогдсон нь түүнийг мөрдөн байцаагчдын гол бай болгосон байна.

Ц.Чулуунзагд одоо АТГ-т шалгагдаж байгаа. Түүнийг өөрийн эрх мэдлээ ашиглан нүүрсний хэргийн мөрдөн байцаах явцад нөлөөлсөн гэж үзэж буй.

Монголын Улсын улс төрчдийг албан тушаал хашиж байхдаа хувийн бизнес эрхлэхийг шууд хориглодог. Иймээс улс төрчид хамаатан садан, найз нөхдөд гэх мэт итгэлтэй хүмүүсээрээ дамжуулан чимээгүйхэн бизнес эрхэлдэг явдал газар авчээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н албан ёсны сайтаас харвал Тавантолгойн Бортээгийн уурхайд “МТАС түншлэл”-ийн компаниуд гэрээтэй хамтран ажилладаг байжээ. “МТАС түншлэл”-ийн нэг компани нь “Админерал” хагас коксжуулах нүүрсний үйлдвэр.

“Админерал” компанийг Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд хоёр тус компанийг 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр үүсгэн байгуулсан гэгдэж буй. Тус компанийн баримт бичгээс харвал Ц.Чулуунзагдын төрсөн ах “Админерал” үйлдвэрийн Ц.Ламжав эзэмшигч нь аж. Мөн түүний эхнэр “Админерал”-ийн нягтлан бодогч, ТУЗ-ийн гишүүн юм.

Хөрөнгө оруулалтын гурван компани “Админерал”-ын хувьцааг эзэмшдэг. Монголд үйл ажиллагаа явуулдаг “Моновант” 45 хувийг, БНХАУ-ын “Quzhou Longyuan Trading Co.Ltd” 34 хувийг, Хонконгийн “Rushen Global Group” 21 хувийг тус тус эзэмшдэг байна.

Хувьцааны олонхын эзэмшдэг “Моновант” компанийг БНХАУ-д оршин суудаг Н.Хасбаатар, Ц.Ламжав нар үүсгэн байгуулжээ. Хасбаатар, Ламжав хоёр мөн “Road and Mining LLC” компанийг эзэмшдэг. Энэ олон компаниудын нарийн сүлжээ Монголын төрөөс мөнгө болон тендерийн гэрээ авахад оролцдог байжээ.

2021 оны 10-р сарын 4-нд “Quzhou Longyuan Trading Co.Ltd”, “Ruishen Global Group” нийтдээ 300 мянган тонн нүүрс Эрдэнэс Тавантолгойгоос худалдан авсан. Дараа нь 2022 оны долоодугаар сарын 9-нд нэмж 500 мянган тонн авсан аж.

2021 оны 7-р сарын 29-нөөс 2022 оны 10-р сарын 29-ний хооронд “Quzhou Longyuan Trading Co.Ltd”, “Ruishen Global Group Co.Ltd”, “Dongsheng Petroleum Co.Ltd”, “Sino-Mongolian AITS Intelligence Pte Ltd” компаниуд 2,164,769 ам.доллар “Админерал” компанийн данс руу шилжүүлжээ.

2021 оны 7-р сарын 2-ны өдөр Ламжав өөрийн эзэмшдэг “Моновант” компанийн данс руу 52 мянган ам.доллар шилжүүлсэн юм.

Д.Амарбаясгалан Тавантолгойгоос 47 мянган тонн нүүрсийг “Админерал” компаниар дамжуулж ашиг хонжоо олсон гэгдэж буй. Энэ хэргийг шалгах явц үргэлжилж байгаа. Тус мөрдөн байцаах явцад Амарбаясгалан эрх мэдлээ ашиглан хөндлөнгөөс оролцох гэж оролдож байна.

Тавантолгойн нүүрсний тээвэрлэлтийн тендерийн төлөө өрсөлдөж буй 20 өөр компани байгаа. Тэдний нэг нь санхүүгийн хувьд Д.Амарбаясгалантай холбоотой. Түүний эхнэр Д.Бямбасүрэн 2010 онд “Жабко” ХХК, 2011 онд “Топмедиа” ХХК-ийг үүсгэн байгуулжээ.

Амарбаясгалан 2017 онд НИТХ-ийн гишүүн байхад нь түүний орлогын тухай мэдээлэлд энэ хоёр компани багтсан байсан юм. Тус хоёр компанийг Б.Эрдэнэжаргал нэртэй хүн "E-Commodities Mongolia Intelligent Logictics” компаниар дамжуулан удирддаг.

Б.Эрдэнэжаргал нь 2010 онд Тавантолгойн уурхайгаас Цагаан хад, Мааньт, Чойрын галт тэрэгний өртөө хүртэл 26,840 тонн нүүрс тээвэрлэсэн “Глобал Гүүр Транс” ХХК-ийн үүсгэн байгуулагч юм.

УИХ-ын гишүүдийг тендерийн гэрээнд шууд оролцохыг хориглодог. Амарбаясгалан төрийн тендерүүдийг эхнэрийнхээ компаниудыг ашиглан хөшигний ард тоглолт хийсэн юм.

Мөн Л.Нямбаяр гэх хүн бий, тэрбээр Бямбасүрэнгийн “Хасмедиа” группийн 24 хувийг эзэмшдэг бизнес хамтрагч. Л.Нямбаяр мөн “Гашуун сухайт зам” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн.

Д.Амарбаясгалан мөн өөрийн найз Б.Гүрсоронзонг Авто тээврийн үндэсний төвийн захирлаар томилжээ. Тус төв нь нүүрс тээвэрлэх хэрэгсэлд зөвшөөрөл олгодог.

“Админерал” ХХК болон “Глобал Гүүр Транс” ХХК нь Монголын ардчиллын бүрэн бүтэн байдалд заналхийлж байна. Хэрвээ Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ намынхаа нөхдийн үүсгэсэн улс төрийн тогтворгүй байдлыг даван туулж, ил тод тогтолцоог бий болгон, хариуцлага тооцохын төлөө зүтгэсээр байвал Монгол Улсад хөрөнгө оруулагчдын хувьд таатай нөхцөл үүснэ. Ингэснээр үндэстэн дамнасан компаниуд салбар компаниа байгуулах боломжтой нөхцөл бүрдэх юм.

Монголын хөгжил цэцэглэлтийн төлөөх тэмцэлд хэн ялах вэ? Үндэсний эрх ашгийг төлөөлсөн Засгийн газар уу, өөрсдийн халаасыг дүүргэсэн авлигач албан тушаалтнууд уу?

Эх сурвалж: Yahoo Finance, News Direct

М.Баярбат хар сувдны эрэлд гарчээ
М.Баярбат хар сувдны эрэлд гарчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.