Зүүдний амраг”-аар учирсан хосууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 58 секунд
Зүүдний амраг”-аар учирсан хосууд

Зүүдний амраг”-аар учирсан хосууд

 Сүүлийн үед хит болж, тэр хэрээр олны зүрх сэтгэлд эгшиглэх болсон “Зүүдний амраг” дууг залуу дуучин Б.Болд Э.Чулуунчимэг нар дуулдаг билээ. Уг дууны агуулга нь бүтээгүй хайрын тухай юм. Гэтэл залуухан гэр бүл маань урын сан дотроосоо энэ дууг онцлон хит болгож байгаа нь цаанаа учиртай аж. Учир нь хоёр дуучин маань энэ дууг анх хамтран дуулахаар болж, улмаар энэ дуугаар дотносон танилцаж гэр бүл болжээ. Тиймээс залуу дуучид маань “Бид хоёрыг учруулсан дуу” хэмээн ихэд бэлгэшээн дуулдаг байна. Уг нь бол дууны агуулга энэ тэрээс харвал бүтээгүй хайрын харуусал шууд харагдана. Гэсэн хэдий ч өөрсдийг нь урлагийн талбарт танигдахад том хувь нэмэр болсон төдийгүй өөрсдийг нь гэр бүл болгосон энэ дуундаа маш хайртай юм байна.  

 

      Энэ дууны шүлгийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Н.Пүрэв бичиж, аялгууг УГЗ хөгжмийн зохиолч Т.Найданжав зохируулжээ. Яруу найрагч Н.Пүрэв ч энэ бүтээгүй хайрын дууг өдгөөгөөс арван жилийн өмнө бичиж, анх удаа н.Эрдэнэчулуун н.Одгэрэл нар дуулж байжээ. Тэгсэн хэдий ч энэ дуу нь төдийлөн дуулагдахгүй байсаар залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар дуулан ийнхүү олны танил болгосон байна.  

 

        Н.Пүрэв бол олон сайхан дууны үгийг бичсэн яруу найрагч. “Цэцгэнд төөрсөн эрвээхий”-гээс эхлээд МУГЖ Х.Болормаагийн дуулсан “Намрын өнгө орлоо ээжээ”, Хурд хамтлагийн “Тоотой санагдах юм”, МУСТА Б.Болдбаатарын “Нутгаа санаад уйлдаг сэтгэл” дуучин Э.Төрмандахын “Сайхан” О.Баянмөнхийн “Нутагтаа ирлээ хүү чинь” зэрэг олон сайхан дууны үгийг бичсэн билээ.         

 

Үг: Н.Пүрэв Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч

Ая: Т.Найданжав УГЗ хөгжмийн зохиолч
 

ЗҮҮДНИЙ АМРАГ
Сэтгэлдээ чамайгаа хайрлах юм даа
Сартай шөнийн зүүд минь ээ
Холдъё л гэж холдоогүй
Хоёр тохиохгүй учрал байж дээ

 

Хундага дарсанд гунигаа дайгаад
Аньсага нүд минь мөнгөн хяруутай
Хаврын шувуудтай сэтгэлээ хуваалцаад
Аясхан бодол минь хөнгөн гунигтай

 

Бодолдоо чамайгаа үгүйлэх л юм даа
Бороотой өдрийн гуниг минь ээ
Учиръя л гэж учраагүй
Уйлаад ч ирэхгүй хайр байж дээ

 

Зүүдэндээ чамайгаа тэврэх л юм даа
Нулимстай зүүдний янаг минь ээ
Хагацъя л гэж хагацаагүй
Мартахын аргагүй дурсамж үлдэж дээ

Эх сурвалж: Unen.mn

 

ТӨРИЙН БАНК: Харилцагчдын анхааралд
ТӨРИЙН БАНК: Харилцагчдын анхааралд
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.