“Жи Тайм“-ын хохирогчид бичиг баримтаа бүрдүүлэн хохирлын мөнгөө авахыг шүүхийн байгууллагаас санууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
“Жи Тайм“-ын хохирогчид бичиг баримтаа бүрдүүлэн хохирлын мөнгөө авахыг шүүхийн байгууллагаас санууллаа

“Жи Тайм“-ын хохирогчид бичиг баримтаа бүрдүүлэн хохирлын мөнгөө авахыг шүүхийн байгууллагаас санууллаа

"Жи Тайм Корперэйшн" ХХН-ийн хохирогчдод хандан нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар (ШШГГ)-аас мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, "Жи Тайм"-ын хохирогчид холбогдох бичиг баримтыг нийслэлийн ШШГГ-т бүрдүүлж, 30 хувийн хохирлын мөнгөө авч болох аж.

Тус мэдэгдэлд "Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн магадлал, Улсын Дээд Шүүхийн 2021 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 354 дүгээр тогтоолын дагуу олгож буй 30 хувийн хохирлын мөнгийг хүлээн аваагүй хохирогч нар нийслэлийн ШШГГ-т иргэний үнэмлэхийн хуулбар, банкны дансны тодорхойлолтоо бүрдүүлэн ирж, хохирлын мөнгөө хүлээн авна уу" гэжээ.

Ташрамд дурдахад, "Жи тайм"-ын улмаас хохирсон 11,398 иргэн байгааг шүүхийн байгууллагаас тогтоогоод байсан билээ.

Ерөнхийлөгч дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ
Ерөнхийлөгч дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.