Ё.Отгонбаярын зуулт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Ё.Отгонбаярын зуулт

Ё.Отгонбаярын зуулт

нийтлэсэн Admin

4875e9ee932e1bbfbigШийдлийн Засгийн газрын урьд нь өрөө өрөөндөө тохиролцоод шийдчихсэн байсан сайд нарыг өчигдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн болоод тамгыг нь атгуулсан. С.Баярцогт, Д.Дорлигжав, Ж.Эрдэнэбат зэрэг нэр дэвшигчдийг багагүй байцаасан бол Д.Цогтбаатар, Д.Эрдэнэбат нарыг сүйдтэй байцаасангүй тэгсгээд кнопдоод баталчихав. Харин АН-ынханд багагүй ээрэгдэж, эхнэр хүүхдээ хүртэл оролдуулж хаширсан Ё.Отгонбаяр гишүүний гомдол өнөөдрийг хүртэл бүрэн сайн арилаагүй бололтой саяхныг хүртэл УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилласан Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Эрдэнэбатаас эвгүйхэн асуулт асууж жаахан улалзуулаад авна лээ. Ялангуяа өнгөрсөн хугацаанд эрх баригч АН-ын аливаа үйл ажиллагаанд тун ч сэтгэл дундуур явсаар ирсэн Ё.Отгонбаяр гишүүн нэр дэвшигч Д.Эрдэнэбатаас “Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүнийг хамтад нь хашихыг багагүй эсэргүүцдэг байсан хүний хувьд та давхар дээлээ тайлах уу” гэж асуухад Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч маань “Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд л ажиллана” хэмээн нөгөө л бэлэн, жаахан бөөрөнхий хариултаа хэлж хоёр яс сална лээ. Нэг нь зуулттай асууж, нөгөөх нь илсэн хариулт хэлээд л. Сайхан даа, сайхан.
Эх сурвалж:

 

 

Иргэд бие даагчдад найдвар тавьж байна гэв
Иргэд бие даагчдад найдвар тавьж байна гэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.