АТГ-аас УБТЗ-ын Удирдах газарт нэгжлэг хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 24 секунд
АТГ-аас УБТЗ-ын Удирдах газарт нэгжлэг хийж байна

АТГ-аас УБТЗ-ын Удирдах газарт нэгжлэг хийж байна

Яг одоо УБТЗ-ын Удирдах газарт АТГ-аас шалгалт хийж байна. Эх сурвалжийн мэдээлснээр дохиолол холбооны ажилтай холбоотойгоор уг шалгалтыг хийх болсон байх магадлалтай гэнэ. Учир нь дохиолол холбооны ажлыг гүйцэтгэж байсан “Элтеза” компанийн гүйцэтгэсэн ажлыг улсын комисс хүлээж аваагүй аж. Энэ талаар тодруулбал, Мянганы сорилын сангийн тусламжаас 188 сая ам.долларын тусламж авах байтал болиулж “УБТЗ” ХНН-ийн техникийн шинэчлэл хийх 250 сая ам.долларын дүрмийн сан бүрдүүлэхээр болж Орос, Монголын хоёр тал тэнцүү гаргахаар болж байсныг санаж байгаа байх.Энэ хооронд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Оросын Засгийн газрын эзэмшлийн хувьцааны итгэмжилсэн удирдлагыг хэрэгжүүлэгч “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн баталгаагаар Оросын “БТВ” банкнаас 150 сая ам.долларын зээл авч зарцуулсан байдаг.
 
Энэ өндөр хүү, шимтгэлтэй зээлийг дараа нь хоёр улсын төсвөөр бүрдэх дүрмийн сангаар хаах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын протоколд тэмдэглэсэн.Тухайн үед Замын даргын үүрэггүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Жигжиднямаа энэ эрсдэлтэй зээлийг авч тендергүйгээр 2010-2011 онд захиран зарцуулсан. Санхүүжилт орж иртэл мэдээж хүү төлж арилжааны зээлээр Украйны Луганск хотод үйлдвэрлэсэн зүтгүүрүүдийг Оросын “Трансмашхолдинг” гэдэг компаниар дамжуулан авч өндөр үнэ, засвар үйлчилгээний зардал төлж ирсэн байдаг.>Улмаар ХХБанкнаас 2015 онд 125 сая ам.доллар “Улаанбаатар төмөр зам”-ын дансанд орж ирмэгц Оросын тал өөрийн талын гаргах ёстой 125 сая ам.доллароор дээрх зээлийг хаасан гэдэг. Гэхдээ хүү шимтгэл, илүү 25 сая ам.долларыг УБТЗ өөрөө төлж таарсан биз.
 
Харин Оросын талаас огт мөнгө орж ирээгүй зүтгүүр орж ирсэн гэсэн үг. Дээрх мөнгөнөөс 70 сая ам.доллар нь лав зориулалтын дагуу хадгалагдаж байсныг Замын дарга асан Л.Пүрэвбаатар ярилцлагадаа хэлж байсан. Тэрбээр “Монголын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд бүх 125 сая ам.доллароор суурь бүтцийн дээгүүрх хөдөлгөөнийг зохицуулдаг дохиолол холбооны орчин үеийн систем нэвтрүүлэхээр зааж түүний дагуу Ерөнхий хорооны шийдвэртэй байсан. Иймд тендерийг дахин зарлах, Европын стандарт баримтлах гээд нөхцлүүдийг авч үзэж техникийн даалгаварт өөрчлөлт оруулах, Тендерийн хороог шинэчлэх арга хэмжээ авсан.ОХУ-ын зүгээс хамтарсан үйлдвэрт оросын бүтээгдэхүүн үйлчилгээг авах тухай Засгийн газрууд хоорондын комиссын хуралдаануудад яригдаж улмаар Оросын цахилгаан техникийн завод буюу “Элтеза” гэдэг компани шалгарсан” гэж тайлбарласан байдаг. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Оросын Засгийн газарт ногдох хувьцааны удирдлагыг 2009 оны Ерөнхийлөгчийн зарлиг,тухайн үеийн Засгийн газрын Тэргүүн В.Путины 2009 оны аравдугаар сарын 17-ны 1529 дугаартай Захирамжаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.Якунин хэрэгжүүлж “Улаанбаатар төмөр зам” дээр ноёрхлоо тогтоосон байдаг. Түүнийг эсэргүүцэх хамгаалалт дархлаа монголчуудад суугаагүй Замын дарга нар ажил албаа алдах нь улстөрчдийн хурууны үзүүрийнасуудал байдаг цаг үеийг бид туулж байна” хэмээн тэрбээр харамсан ярьсан билээ.
 
Өнөөх “алдарт” гэрээний дагуу эхлээд 50 хувийг нь “СМП” банкны баталгаатай урьдчилгаа авч ажлыг эхлүүлсэн. Тэр мөнгөө алдахгүйн тулд “Элтеза” компанийн өмнөөс хэрэв ажлаа дуусгахгүй бол буцааж өгнө” гэсэн үг. “ Элтеза” компани ТЕТРА хэмээх систем суурилуулах бөгөөд тоног төхөөрөмжийг нийлүүлэгч компани нь “Bombordier” байсан. Энэ асуудалд одоогийн төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс нэр холбогддог. “УБТЗ” ХНН-ийн хувьд сүүлийн
Монгол цустай Холливудын оддын тоо нэмэгдсээр
Монгол цустай Холливудын оддын тоо нэмэгдсээр
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.