Б.Урангоо: Азтай юмаа Миний хайр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
Б.Урангоо: Азтай юмаа Миний хайр

Б.Урангоо: Азтай юмаа Миний хайр

Амьдралын хамгийн их аз жаргал бол өөрийг тань
хэн нэгэн хайрладаг гэдэгт итгэлтэй байх явдал юм. 
Виктор Хюго

АЗТАЙ ЮМАА, МИНИЙ ХАЙР...

Хэлхсэн мөр бүхнийг чи минь өмчирхчихөөд
Хэлхсэн шад болгон чамд минь зориулагдаад
Харчууд уначихаад босож чаддаггүй 
Хархан нүдийг минь чи ганцаархнаа үнсээд 
Азтай юмаа, миний хайр

Аньсага хумихад л зүүдэнд минь уулзахаар яаран ирдэг
Аврал эрэхэд л санаанд минь буух амгалан төрхийг чинь хайдаг 
Тэвэрч дулаацуулдаг нойрондоо ганцхан чамайгаа бодоод
Тэрнийхээ гоё үнэрт дэндүү их мансуурчихдаг миний
Сул хархан гэзгийг минь чи ганцаархнаа үнэрлээд
Сунайж жавхалзах бэлхүүсийг минь чи ганцаархнаа тэврээд 
Азтай юмаа, миний хайр

Дурлал бүжмээр цээжин дээгүүр чиний минь уруул дэгдэж
Дун цагаанхан хүзүүнд минь хос хос сарнай зураад 
Дуу алдам уруулыг минь бал бурам шиг амталж, амталж озчихоод
Дур тавиад, дуу алдаад гиншихийг минь чи ганцаархнаа мэдрээд
Азтай юмаа, миний хайр

2011. 05. 16. 
Улаанбаатар хот

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ажлын байрны нээлттэй өдөрлөг болно
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ажлын байрны нээлттэй өдөрлөг болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.