“Хурган” дарга нар албаны автомашин унахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
“Хурган” дарга нар албаны автомашин унахгүй

“Хурган” дарга нар албаны автомашин унахгүй

Засгийн газар шинэ бүтцээр ажиллахдаа яам, агентлагуудынхаа орон тоог 15 хувиар багасгахаар болсон. 2012 оны байдлаар 160 мянган төрийн албан хаагчтай байсан бол одоо 180 мянга болоод байгаа. Гэхдээ энэ удаагийн 15 хувийн цомхотголоор төр, засгийн байгууллагад ажиллагсдаа ажлаас  халж, гудамжинд гаргахгүй гэж байна. Нэгийг нь нөгөө рүү нь шилжүүлэх зэрэг байдлаар шийдэхээр болов. УИХ-ын тогтоолоор төрийн захиргааны байгууллагын орон тоог боловсронгуй болгох замаар төсөвт хэмнэлт хийхийг Засгийн газарт даалгасан. Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга, эсвэл орлогч дарга нэгтэй байх аж. Агентлагийн дарга нь зөвлөхгүй  бөгөөд зарим агентлагийн газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй ажиллана гэнэ.  Мөн нэгжийн орон тоог 10 орчим хүнтэй байхаар зохицуулжээ.  Агентлагийн дэд болон орлогч, нэгжийн дарга буюу бидний зарим нөхдийн ёгтолж ярьдагаар “хурган” дарга нар нь албаны автомашин  хэрэглэхгүй юм байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөц бүрдүүлэх чиглэл өглөө
Эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөц бүрдүүлэх чиглэл өглөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.