З.Баянсэлэнгийн башийсан амралт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
З.Баянсэлэнгийн башийсан амралт

З.Баянсэлэнгийн башийсан амралт

bayanselenge2

УИХ-ын намрын чуулган завсарласан энэ єдрvvдэд эрхэм гишvvд гадаад, дотоодод аялах шиг болж, амралтын дээдийг алжаасан биедээ зориулцгааж явна. Эрчvvд нь Хєвсгєл, Ховд, Євєрхангай, Архангай, Хэнтий, Дундговь, Дорноговиор цас манарган давхицгааж байгаа бол хvvхнvvд нь Бангкок, Сєvл, Токио, Вашингтон, Берлин гээд золтой л таван тивээр тарчихалгvй шиг тарвалзтал сайхан амарцгааж байгаа юм байна. Эмэгтэйчvvдийн баярын ємнєхєн далайн цаадах Америкийг С.Оюун, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ зэрэг гишvvд зорьж хуралтай, шагналтай, дуу хууртай цэнгэн хєгжилдєж явснаа цахим ертєнцєєр тунхаглаж, зарим нэг нь “Vлдсэн жил гаруйхны хугацааг туйлын vр бvтээлтэй ашиглаж, vзээгvйгээ vзэж, vр дvнг нь харна даа” хэмээн эргэлт буцалтгvй шийдсэнээ эх орон нэгтнvvддээ зарлаатахсан.
Вашингтонд цэнгэн хєгжилдсєн эрхэм гишvvдийн дотроос З.Баянсэлэнгэ гишvvний сэтгэл туйлын ханамжтай байгаа аж. Намынхаа даргыг ємгєєлєн Чингисийн талбайд жагсаж, тэмцэж явсан гавьяагаа vнэлvvлж, намын жагсаалт хэмээх ногоон гэрлээр УИХ-ын гишvvний сэнтийд заларсан З.Баянсэлэнгэ гишvvнд vлдсэн хугацаандаа амжуулан vзэж харах, гайхан бишрэх олон газар орон vлдсэн нь тодорхой. Амжуулах л болж дээ.

Эх сурвалж:

 
Эрх баригчид С.Ганбаатарыг боловсролоор нь
Эрх баригчид С.Ганбаатарыг боловсролоор нь "барьцаалсан уу"
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.