Казино байгуулбал ДНБ-ний 15 хувьтай тэнцэх ашиг олно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 10 секунд
Казино байгуулбал ДНБ-ний 15 хувьтай тэнцэх ашиг олно

Казино байгуулбал ДНБ-ний 15 хувьтай тэнцэх ашиг олно

Казино байгуулах эсэх талаар олон жил маргалдсаны эцэст урьд нь унасан хуулийн төслийг  Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, УИХ-д өргөн барихаар шийджээ.  Энэ үеэр нэг ч биш, хоёр казино байгуулах боломжийг  зарим улс төрчид хөндсөн  байна.

Анхны казиногийн түүх ихээхэн гунигтай төгссөн. Казиногийн тухай хуулийг 1999 онд баталсан ч гуравхан сарын дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Баярын эхнэр асан Х.Хулан нар уг хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлан будаа болгож орхисон. Энэ  лут  “үйл хэрэг”-т Ардчилсан намаас тодорсон “Элсний 13” хэмээх нөхөд  тухайн үеийн МАХН-ын гишүүдтэй дуу хоолойгоо нийлүүлсэн байлаа.   Ингээд Ардчилсан холбоо эвслийн гурван гишүүн  “казиногийн” гэх  хэргээр ял эдэлсэн.  Тэдний нэг нь одоо Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаа Д.Баттулга юм. Казиногийн хэрэгт өнөөгийн МАХН-ын  дарга Н.Энхбаяр ч сэжиглэгдэж байв.  Харин түүний хамтрагч Б.Энхмандах нь 25 сая төгрөгийн хахууль аваагүй  зүгээр нэг  зээлийн мөнгө   байсан гээд  “үлгэр” дууссан. Үүнээс хойш казино байгуулах талаар хэн ч юу ч ярьж зүрлэхгүй таг чиг болоод байснаа  2008 оны сонгуулийн дараа өнөөх 1999 оны хуулийг хамгийн их эсэргүүцэж  байсан  УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж  Хан-Уул дүүргийн нутагт казино байгуулах “эх оронч” санаачлага гарган зүтгүүлээд “нам дарагдсан” юм. Харин энэ удаа Ч.Сайханбилэгийн Засгийн газар казиногийн тусгай  зөвшөөрлийг 10 жилээр олгох юм байна. Одоогоор хэд хдэн компани хүч үзэх сурагтай. Казино байгуулах газрыг  судалж эхэлжээ. Казино хариуцсан зохицуулах хороо байгуулах аж.  Баячуудын зугаацдаг энэхүү мөрийтэй тогломын газарт  сарын 500 мянгын цалинтай нөхөр орох боломжгүй юм. Дор хаяж жилд  30  саяын орлоготой хүн тоглож алдах, авахын  азыг  үзнэ.  Ер нь Засгийн газрын өнөөгийн төсөөллөөр манай улс хоёр гайгүй сайн казинотой болчихвол алсдаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 15 орчим хувийг эндээс бүрдүүлэх бололцоотой болно гэж байна. Улс төрчдийн явцуурал, элдэв хор гүйлгэлтэнд өртчихгүй бол уг нь ашигтай  бизнес. Гадныхан Монгол байгальд нүд хучирлан амрах зуураа казинодож, хэтэвчээ гөвөн  мөнгөө бидэнд үлдээгээд буцдаг болвол аштай юу. Гэхдээ заавал хоёр казино гэж өөрцөглөөд хэрэггүй   болов уу. Хяналт, дэг журмыг  сайтар сахиулсан нэг сайн казинотой байхад хангалттай биз.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Улс төрийн сонгуульд дараалан гурав ялахад ямар цол өгдөг бол?
Улс төрийн сонгуульд дараалан гурав ялахад ямар цол өгдөг бол?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.