НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг, Э.Бат-Үүлийг огцруулах хэд хэдэн баримт нотолгоог дэлгэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 19 секунд
НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг, Э.Бат-Үүлийг огцруулах хэд хэдэн баримт нотолгоог дэлгэв

НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг, Э.Бат-Үүлийг огцруулах хэд хэдэн баримт нотолгоог дэлгэв

 

manbulegӨнөөдөр НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барьсан байна. Монгол улсын эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амжиргааны түвшин буурсаар байхад Хотын захирагч Э.Бат-Үүл үр ашиггүй хэд хэдэн ажлууд хийсээр байгаа юм. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Засаг дарга Э.Бат-Үүлийг эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 410 орчим тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай орлоготой, Аюулгүй амгалан, Авлигагүй, найрсаг хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелээгүй тул огцрох ёстой” хэмээн мэдэгдсэн юм.

Үүгээр ч зогсохгүй Нийслэлийн төсвийн орлого 2014 оны гүйцэтгэлээр 556.7 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны гүйцэтгэлээс хоёр дахин, хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар тус тус өссөн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны 1.3 тэрбум орчим ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Нийслэл хотод зарцуулсан байтал Засаг дарга Э.Бат-Үүлийн хийсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн нь зарцуулсан мөнгөн дүнгийнхээ хаана ч хүрэхгүй, чамлалттай байгааг НИТХ дахь сөрөг хүчин онцолж байна.

Хотын удирдлагууд бондын хөрөнгийг улсын болон нийслэлийн төсөвт ирэх онуудад төсвийн дарамт учруулах эдийн засгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зарцуулж байгаа нь иргэд дунд нь хохирч байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ардчилсан нам олонхиороо хүч түрэн доорхи хөрөнгө мөнгийг хэдэн тэрбумаар нь үр ашиггүй үрэн таран хийж орхижээ. Үүнд:

  1. Хогийн “ногоон” уут – 12.7 тэрбум
  2. Гурван сарын настай “Нэг наст цэцэг”, тохижилт – 95 тэрбум
  3. Даншиг наадам, овоо тахилга – 0.8 тэрбум
  4. Гэр хорооллын дахин төлөвлөлт – 158.3 тэрбум
  5. Нийтийн тээврийн ухаалаг систем – 30 тэрбум
  6. Угсраа автобус – 20 тэрбум
  7. Рейлбус – 8 орчим тэрбум
  8. Найрсаг Улаанбаатар хөтөлбөр – 4.6 тэрбум
  9. 2900 албан хаагчийн орон тоо нэмэгдэж цалингийн зардал – 24.4 тэрбум
  10. Авто худалдааны цогцолбор – 4.8 тэрбум төгрөг зэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 360 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан тоон дүнг НИТХ дахь сөрөг хүчин баримт нотолгоотой нь дэлгэв.

Энэ бүхнийг нэгтгээд нийт 410 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан тоон дүн гарч байгааг анхаарах цаг болсон гэдгийг хотын парламент дахь сөрөг хүчин байр сууриа илэрхийлж байна. Хотын захирагч Э.Бат-Үүлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Рейлбус, Тусгай замын автобусны үйлчилгээ, Гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг шат дараалалтайгаар бууруулах, Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэр, байгууллагыг хотоос гадагш нүүлгэх, хоёроос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулах, Зуслангийн болон шинэ суурьшлын бүсэд бие даасан инженерийн шугам сүлжээг бий болгох, Өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэнд оруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгох, Хөрөнгө оруулалтын тодорхой хувийг нөхөн олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, Баянхошуу, 5-н буудалд дулааны станц байгуулах, Шар хад, Амгалан, Орбит, Толгойт, Хайлааст, 7-н буудлын орчмын гэр хорооллын бохир усны гол шугамыг барих, Хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх, Ерөнхий боловсролын сургууль, бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэн, хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлэх, Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах, Хотын бонд гаргаж хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх, Компанийн засаглалын кодексийг мөрдүүлэх, Олон түвшний огтлолцолыг 6-н уулзварт барих, Гэр хорооллын замуудыг хатуу хучилттай болгох, 18-н км-ийн урттай метро байгуулах, Нийслэлийг гамшигаас хамгаалах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Газрын бирж байгуулах зэрэг олон заалтууд бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа энэ үед огт хэрэгжээгүй нь засаг дарга суудлаасаа огцрох хангалттай шалтгаан гэж тэд үзжээ.

Эдийн засгийн хямрал өдрөөс өдөрт өсөж, ажилгүйдэл газар авч, ард түмэн ядуурсаар байхад Хотын дарга ашиггүй зардал урсгасаар байгаа нь олон нийтэд илтэд харагдаж байгаа. Э.Бат-Үүл даргыг огцруулахаар хэд хэдэн удаа арга хэмжээ авч байсан ч яаж ийгээд суудлаа хадгалж үлддэг. Чухам ямар аргаар суудлаасаа өндийхгүй бат зогсоод байгааг мэдэхгүй ч энэ удаад ард иргэдийн итгэл туйлдаа хүрсэн байгаа гэдгийг эрхэм баатар маань өөрөө ухамсарлах бизээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

manbuleg1

 
 
 
Хэн хэн, хаана нэр дэвших вэ: Дархан-Уул аймаг
Хэн хэн, хаана нэр дэвших вэ: Дархан-Уул аймаг
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.