Б.Ариун-Эрдэнэ: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хөл хорионы дэглэм зөрчсөн нь үнэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 51 секунд
Б.Ариун-Эрдэнэ: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хөл хорионы дэглэм зөрчсөн нь үнэн

Б.Ариун-Эрдэнэ: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хөл хорионы дэглэм зөрчсөн нь үнэн

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хатуу хөл хорионы дэглэм зөрчиж, Булган аймагт очиж, уулзалт зохион байгуулсан уу?

Булган аймагт энэ сарын 3-ны өдөр буюу уржигдар коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Энэ талаар Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа "Булган суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Энэ тохиолдлыг PCR шинжилгээгээр баталгаажуулна. Уг тохиолдлын хавьтал болох хүмүүс ард иргэдийн дунд байх магадлалтай учир үйлчилгээний газраар зай бариагүй үйлчлүүлсэн хүмүүс анхааралтай байх хэрэгтэй. Булган сумын “Нутгийн зоог” хоолны газар, “Нутгийн дэлгүүр”, “Анар” дэлгүүрийн хувьд сэжигтэй тохиолдлын харьцагч бүртгэгдсэн тул урьдчилан сэргийлэх үүднээс анхааруулж байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр сэжигтэй тохиолдлын харьцагчдыг тодорхойлохоор мэргэжлийн байгууллага ажиллаж байна" гэлээ.

Нэрээ нууцалсан эх сурвалж "Ж.Бат-Эрдэнэ гишүүн Хутаг-Өндөр суманд 20 орчим хүнийг хамарсан уулзалт зохион байгуулсан гэсэн. Уулзалтад Орхон, Булган аймгаас хүмүүс очиж, оролцсон. Тэнд байсан гурван хүнээс халдвар илэрсэн гэж манай аймгаар шуугиж байна" гэсэн юм. 

Уг мэдээллийг тодруулахад Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт ирж, тусгаарлалтын дүрэм зөрчсөн нь үнэн. Ж.Бат-Эрдэнэ гишүүн дөрөвдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баяннуурын постоор нэвтэрч, Хутаг-Өндөр сумын чиглэлд явсан байна лээ. Энэ талаар надад болон аймгийн Онцгой комисст мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл аваагүй гэсэн үг. Хутаг-Өндөр суманд нэг хоноод, тавдугаар сарын 1-нд аймгийн төвд ирсэн гэсэн. Голомттой бүс нутгаас ирж байгаа иргэдийг долоо хоног гэрт нь тусгаарлаж байгаа. Мөн хүндэтгэн үзэх дөрвөн шалтгаантай иргэдийг л аймгаас оруулж, гаргаж байгаа. Гэтэл Ж.Бат-Эрдэнэ гишүүн энэ бүгдийг зөрчиж, ногоон бүс нутгаар чөлөөтэй зорчсон байна. Эрүүл мэндийн төвөөс тандалт судалгаа авч, шинжилгээнд хамруулах гэсэн боловч утсаа авахгүй байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн хэмжээнд нийт 95 тохиолдол бүртгэгдсэнээс Сэлэнгэ суманд 48, Хутаг-Өндөрт 27, Тэшигт 6, Орхонд 7, Бүрэгхангайд 5, Бугат, Баян-Агт суманд тус бүр нэг байна. Эдгээр тохиолдлын 77 нь PCR шинжилгээгээр, 17 нь эмнэл зүйгээр батлагдаж, нэг нь Баян-Агт суманд зөөвөрлөгдсөн байна. 

Эх сурвалж: Livetv.mn

 

Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр явуулахыг дэмжив
Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр явуулахыг дэмжив
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.