“Херо энтертаймэнт” студи ШШГЕГ-ын 100 жилийн ойн баримтат киног 60 сая төгрөгөөр хийхээр гэрээлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 49 секунд
“Херо энтертаймэнт” студи ШШГЕГ-ын 100 жилийн ойн баримтат киног 60 сая төгрөгөөр хийхээр гэрээлжээ

“Херо энтертаймэнт” студи ШШГЕГ-ын 100 жилийн ойн баримтат киног 60 сая төгрөгөөр хийхээр гэрээлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь эзэмшдэг “Херо энтертаймэнт” студи 100 жилийн ойн баяр наадмыг тэрбум гаруй төгрөгөөр зохион байгуулсанаас хойш төрсөн ах б.Баатар нь “төрийн уран бүтээлч” –ээр өргөмжлөгдөх нь бараг л тодорхой болсон. Тэр тусмаа 100 жилийн ойд зориулагдсан бүх киног хийх нь ... “Түүхт” ойг сүржин тэмдэглэх нь төрийн байгууллагуудын нэг том ажил болоод байна. Ойдоо зориулж баримтат кино, дуу, клип, ном гаргах нь ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд заавал хийгдэх боллоо. Тэр тусмаа 100 жилийн ойг бол бүр ч өргөн дэлгэр, нижгэр тэмдэглэх ёстой. Чухал ойн киног захын нэгэн киночинд даалгаж болохгүй тул Д.Загджав даргатай ШШГЕГ бүр өнгөрсөн хавар Ерөнхий сайдын ахын студитэй гэрээ байгуулжээ. 100 жилийн ойн киноны өртөг нь 60 сая төгрөг гэнэ. Тэрбумээр наадам хийдэг Б.Баатарын хувьд энэ нь багахан мөнгө биз. Гэхдээ 100 жилээ тэмдэглэгчдийн буянаар студи нь ажлаар тасрахгүй явж байна. Ажил их тусмаа ашиг орлого нэмэгдэж, хувь эзэмшигчидийн халаас түнтийх нь мэдээж. ШШГЕГ-ын удирдлагууд “Херо энтертайнмэнт”-тэй гэрээлсэнээр нэгэн төрлийн жишиг тогтоосон гэхэд болно. Өдгөө 80-100 жилийн ойн баримтат киногоо хийлгэх төрийн байгууллагууд Ерөнхий сайдын ах руу утас цохиж буй биз ...

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан JEIL MACHINERY ХХК-ийн удирдлагуудтай уулзав
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан JEIL MACHINERY ХХК-ийн удирдлагуудтай уулзав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.