Жижиг зүйлс дээр анхааралтай ханд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 3 секунд
Жижиг зүйлс дээр анхааралтай ханд

Жижиг зүйлс дээр анхааралтай ханд

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна.  

ЖИЖИГ ЗҮЙЛС ДЭЭР АНХААРАЛТАЙ ХАНД

Намайг аливаа чуулган юмуу лекцийн үйл ажиллагааны дараа эсвэл номон дээрээ гарын үсгээ зурж дурсган өгөх үед хүмүүс надтай адил ном бичих чин сэтгэлээсээ хүсэлтэй явдгаа дэлгэдэг. Тэгээд тэд надаас "би хэрхэн эхлэх вэ?" гэж асуудаг.

Энэ үед би тэдэнд "Одоо чи ер нь хэр их бичдэг вэ?" гэж буцаагаад асуултаар хариулдаг. Тэд өөрсдийн бичсэн сэдвийн тухай эсвэл зарим хэсгээс нь ярьж өгдөг. Тэгэхэд нь би шуудхан урам өгч зоригжуулдаг. Харин тэдний ихэнх нь гэнэт эвгүй байдалд орсон мэт "Юу л даа, би хараахан.. яг ч.. ямар нэгэн зүйлийн талаар бичээгүй байгаа л даа" гэж хариулцгаадаг.

Тэгэхээр нь би "Тийм бол чи бичиж эхлэх хэрэгтэй" гэж хэлдэг. "Чи эхлэлээ тавих хэрэгтэй, тэгсний дараагаар дээш авирна."

Удирдах чадвар бол яг үүнтэй адил. Чи эхлэлээ тавих хэрэгтэй, тэгсний дараагаар дээш авирна. Өмнө нь хүмүүсийг удирдаж байгаагүй хүн, эхлээд нэг нэгээр нь хүмүүст нөлөөлөх гэж оролдох хэрэгтэй. Дараа нь хэн нэгэнд нөлөөтэй хүн баг бүрдүүлэх гэж хичээх хэрэгтэй байдаг. Зүгээр л эхний ээлжинд зайлшгүй шаардлагтай зүйл юу байна түүнээс эхэл.

Гэгээн ФранцисSt.Francis "юу хамгийн зайлшгүй шаардлагтай байна түүнээс нь хийж эхэл, дараа нь юу боломжтой байна түүнийг хий, гэнэт та боломжгүйг нь хийж байх болно" гэсэн байдаг. Бүх шилдэг удирдагчид, таны чадвар яг одоо ямар байгаа тэр цэгээс аялалаа эхлэсэн байдгыг санаарай. Тэдний нэг бол "Бидний өөрсддөө хийж чадсан ялалт бол хэзээ ч арилашгүй мөнхийн бөгөөд харуусал үлдээдгүй ганцхан ялалт юм" хэмээсэн НапелонNapoleon юм. Өмнөх жижигхэн үүрэг хариуцлагуудаа алдахгүй байхад, та босгох ёстой аугаа их удирдах ур чадварынхаа анхны алхмыг бүтээж байна гэсэн үг. Өчүүхэн жижиг зүйлсүүдийг ч анзаарч түүнд анхааралтай хандах хүртлээ дэлхийг байлдан дагуулах гэж бүү оролд.

“Maroon 5″ хамтлагийн Адам Левинрүү үл таних этгээд халдаж эвгүй байдалд оруулав /видео/
“Maroon 5″ хамтлагийн Адам Левинрүү үл таних этгээд халдаж эвгүй байдалд оруулав /видео/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.