МИАТ-ын удирдлагуудыг МАН хамгаалсаар байх уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 30 секунд
МИАТ-ын удирдлагуудыг МАН хамгаалсаар байх уу

МИАТ-ын удирдлагуудыг МАН хамгаалсаар байх уу

"МИАТ ТӨХК"-иас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Зорчигч хоол катерингийн үйлчилгээ” үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж тухайн тендерт нийт 8 компани оролцжээ. Оролцсон компаниудаас “Ред рок катеринг”ХХК “хамгийн сайн” гэж үнэлэгдэж тендерт шалгарсан байх. Гэвч “Ред рок катеринг” ХХК-ийг тендерт шалгаруулахыг анхнаасаа “Миат” ТӨХК-ийн удирдлагууд Тендерийн үнэлгээний хороондоо захиалсан юм биш байгаа гэх хардлагыг түрүүлэхүйц нөхцөл байдал бий болсон байх юм.

1. “ Ред рок катеринг” ХХК-ийн тендерт ирүүлсэн үнэ нь бусад оролцогчдоос хамаагүй өндөр буюу нэг хүний хоол катерингийн үнэ 30,000 төгрөгөөс дээү байхаар үнийн саналаа ирүүлсэн байх юм. Гэвч бусад оролцогчдоос 19,500 төгрөгийн үнийн санал хүртэл ирсэн байхад яагаад заавал үнэтэйг нь шалгаруулав. Уг нь манай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу тендерийн хуулиар “хамгийн бага” үнэ санал болгосон тендерт оролцогчийг шалгаруулах зохицуулалттай. Гэтэл яагаад хамгийн өндөр үнэ санал болгосон компанийг сонгох болов гэдэг нь өөрийн эрхгүй “Ред рок катеринг” ХХК-ийг заавал явуулах захиалгатай байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлнэ.

2. “МИАТ” ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооноос “Ред рок катеринг” ХХК-иас бусад тендерт оролцогч компаниудаас тендерээс “Тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу буюу материалын шаардлага хангаагүй” гэх шалтгаанаар татгалзаж. Тендерт оролцоод ялагдсан компаниудаас “Ред рок катеринг” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан талаар хуульд заасны дагуу сангийн яаманд гомдлоо гаргажээ. Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг шалгаад “Ред рок катеринг” ХХК хүртэл бусад тендерт оролцогч компаниуд шиг “тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу буюу материалын шаардлага хангаагүй байгаа” талаар нь тогтоож, “Ред рок катеринг” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг нь хүчингүй болгосон талаар “МИАТ” ТӨХК-д мэдэгдэл хүргүүлж. Гэсэн хэдий боловч “МИАТ” ТӨХК-иас дахин тендер зарлалгүй нөгөө л өндөр үнэ санал болгосон, бусад тендерт оролцогчидтойгоо адилхан тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу материалын шаардлага хангаагүй “Ред рок катеринг” ХХК-ийг шалгаруулсан байх юм.

Энэ мэт тендерийн хуулийг ноцтой зөрчсөн “МИАТ” ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн цаана “Ред рок катеринг” ХХК-ийг заавал шалгаруулах хүсэл сонирхолтой захиалагчийн албан тушаалын эрх нөлөө яваад байгаа нь тодорхой мэт хардлага төрүүлж байна.

АТГ-аас “МИАТ” ТӨХК-ийн өндөр үнэтэй шахааны бизнесийг шалгах ажлыг Үнэлгээний хорооны гишүүд болон МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Санхүү удирдлагын газрын захирал Н.Цэгц, Бизнес удирдлагын газрын захирал Н.Батдарь нараас эхлэн шалгах ёстой юу?

Гар зураг, гар урлал, зохион бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа
Гар зураг, гар урлал, зохион бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.