Налайх, Багануур, Багахангай дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэхийг иргэд сайшаан дэмжиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 47 секунд
Налайх, Багануур, Багахангай дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэхийг иргэд сайшаан дэмжиж байна

Налайх, Багануур, Багахангай дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэхийг иргэд сайшаан дэмжиж байна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх 5 дугаар хороо буюу Гордок иргэд сонгогчидтой уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Мөн өнгөрсөн жилүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон юм.

Монгол Улсыг хөгжүүлэх “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг болон “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд алслагдсан гурван дүүргийг бие даасан статустай хот болгон хөгжүүлэхээр тусгагдсан юм. Багануур, Багахангай, Налайх дүүргийг аялал жуулчлал, үйлдвэр технологи, хүнд хөнгөн үйлдвэрээр бүсчилэн хөгжүүлэх аж.

Иргэдийн зүгээс өнгөрсөн жилүүдэд Налайх дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, иргэдийн амьжиргааг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж өгөхийг хүссэн юм. Налайх дүүргийн 5 дугаар хороо Гордок хэсэгт амьдардаг иргэдэд нэн түрүүнд газрын маргаан тулгардаг байна. Мөн Налайхын төв хэсгээс зайдуу оршдог тул төрийн үйлчилгээ болон нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хүндрэлтэй байдаг талаар дурьдаж байв.  Түүнчлэн тус хороонд байрлах уурын зуухыг буулгаж, дулааны станц болгон өргөтгөж өгөх санал хүсэлтийг хэлж байлаа.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид, иргэдийн зүгээс ирүүлсэн дулааны станц байгуулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэг асуудлуудыг холбогдох газрынхантай уулзаж, нэн даруй шийдвэрлэхээр боллоо. Мөн иргэдийн амьжиргааг дэмжиж, ажилтай орлоготой болгох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт даалгаад, алслагдсан бус аялал жуулчлалын бүс болж хөгжих бодлогын хүрээнд 5 дугаар хороог дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Үүний дараагаар УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүрэгт орших “Цалуут импекс” махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзсан юм. Тус махны үйлдвэр нь Иран, Арабын орнуудад махаа экспортолдог. Мөн Улаанбаатар хотод 500 тонн нөөцийн мах нийлүүлж байгаа талаар үйлдвэрийн ерөнхий захирал Л.Мөнхдаваа мэдээлэл өглөө.

Махны үйлдвэрийн ажилтан албан хаагчид МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид төр засгийн зүгээс хувийн хэвшлийг дэмжсэн бодлого шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг хүссэн юм. Мөн үйлдвэрээ өргөтгөж цус хатаах үйлдвэр барихад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.

“Цалуут импекс”  үйлдвэр нь өнгөрсөн жил 100 тонн мах экспортолсон бөгөөд олон улсад тархаад буй коронавирусийн дэгдэлтийн улмаас экпортын үйл ажиллагаа нь түр зогссон байна. Улаанбаатар хотын нэрийн дэлгүүрүүдийг махаар хангадаг үйлдвэрт Налайх дүүргийн 80 гаруй иргэд ажилладаг байна. МАН-аас нэр дэвшигчид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, цаашид үйлдвэрийн өргөтгөлийн асуудлыг судалж, иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

 УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

 Коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг дэлхийд анх удаа эхлүүлэхээр боллоо
Коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг дэлхийд анх удаа эхлүүлэхээр боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.