Вьетнам иргэд дахиад л зодуулж, дээрэмдүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Вьетнам иргэд дахиад л зодуулж, дээрэмдүүлэв

Вьетнам иргэд дахиад л зодуулж, дээрэмдүүлэв

Энэ сарын дундуур Вьетнам улсын иргэнийг зодож, дээрэмдсэн хэрэг гарсан. Тэгвэл ийм үйлдэл дахиад давтагджээ. Вьетнам засварын газрын нэгэн вьетнам залуу хэсэг Монгол охидтой наргиж суугаа бичлэг урьд нь цахим хуудсуудаар баахан цацагдсанд дургүйцсэн залуучууд  цөөнгүй бололтой. Саяхан Баянзүрх дүүргийн нутагт  байрлалтай Вьетнам засварын газарт  ажилладаг гурван вьетнам иргэнийг зодож, гар утас зэргийг нь дээрэмдэн,  биед нь гэмтэл учруулсан байна. Монгол залуучууд энэ хэргийг үйлдэх үедээ зарим нь “Даварсан новшууд та нар охид зүгээр байлгаарай” гэж хашгирч байсан гэнэ. Үүнээс үзэхэд тэд дээрх бичлэгийг үзэж “омогшин” тийнхүү гэмт хэрэг үйлдсэн болов уу. Тэдэнд одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

“Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхэд сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтны мэдлэг, ур чадвар маш чухал“
“Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхэд сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтны мэдлэг, ур чадвар маш чухал“
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.