С.Батдөлийг томилсон Б.Жавхлан сайд найзыгаа Эрдэнэт үйлдвэрийн газрын даргаар томилуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 19 секунд
С.Батдөлийг томилсон Б.Жавхлан сайд найзыгаа Эрдэнэт үйлдвэрийн газрын даргаар томилуулжээ

С.Батдөлийг томилсон Б.Жавхлан сайд найзыгаа Эрдэнэт үйлдвэрийн газрын даргаар томилуулжээ

Улаанбаатар төмөр замын Тээвэр зохицуулалтын газрын орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг илэрч, иргэд олон нийт ажил алба эрхлээд удаагүй, ямар нэг бизнесгүй хурган даргын гэрээс олон тэрбум төгрөг гарч ирнэ гэдэг цаана нь маш том сүлжээ бий хэмээж байсан нь ташаарсангүй.

Тэгвэл хурган даргын гэрээс олдсон мөнгөний цаана Сангийн сайд Б.Жавхлан, “Улаанбаатар” төмөр замын дарга Х.Хэрлэн нар томоохон эрх мэдэлтний дэмжлэгтэй байж болзошгүйг эх сурвалж хэлсэн. Тиймээс Б.Жавхлангийн үүрэгдэж, Х.Хэрлэнгийн томилсоноор С.Батдөл Дарханы төмөр замын өртөөнөөс “Улаанбаатар” төмөр замын Удирдахын хөдөлгөөн хариуцсан албаны даргаар ирсэн даруйд Чойр, Мааньт өртөөнөөс нүүрс тээврийг зохион байгуулж иржээ.

Энэ мэтээр Б.Жавхлан нарын мөнгийг угааж, нууж байсан С.Батдөл шоронд орж, асуудал нь дуусаагүй байхад дараагийн томилгоо хийгдсэн. Тодотговол, тэрбээр Дархан-Уул аймгийн 10 жилийн сургуулийн нэг ангийн найз Д.Баярбатыг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилуулсан байна. Д.Баярбат нь түүний итгэлт нөхөр бөгөөд сонгуульд нь манлайлан оролцогчдын нэг аж. Тиймдээ ч “Монгол росцветмент”-ийн Ерөнхий нягтлан бодогч, “Эрдэнэс Монгол” компанийн Санхүү хариуцсан дэд захирал зэрэг албаар шагнуулан дэвшсэн бөгөөд өдгөө “Эрдэнэс силвер”-ын ТУЗ-ийн даргын албыг давхар хашдаг байна. Эндээс харахад Сангийн сайд маань хаана хөрөнгө мөнгөтэй газар байна тэнд танил тал, ахан дүүс, анд нараа томилж, мөнгө угаах сүлжээ үүсгэсэн гэж болохоор. Цаг цагийн бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Таван толгой”, “Монгол росцветмент” гэх мэт хөрөнгөлөг ашигтай газарт санаархаж, өөрийн хүмүүсээ байршуулж ирсэн түүхтэй. Б.Жавхлан ч энэ замаар явж байгааг дээрх жишээнүүд хэлж өгнө.

Үргэлжлэл бий

Tumen.mn

Цаг агаарын мэдээ
Цаг агаарын мэдээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.