1300 золбин нохойг хооллохын тулд үүрийн дөрвөн цагт босдог эмээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
 1300 золбин нохойг хооллохын тулд үүрийн дөрвөн цагт босдог эмээ

1300 золбин нохойг хооллохын тулд үүрийн дөрвөн цагт босдог эмээ

Хятадын Шэньси мужийн оршин суугч настай эмэгтэйчүүд сүүлийн зургаан жилд мянга гаруй золбин нохойг арчлан тэжээж, орон гэргүй амьтдад зориулан барьсан оромжиндоо байлгаж байна. Эдгээр азтай нохой өглөө бүр 400 кг амттай хоол хүнс иддэг аж.


Уг асрамжийн газрыг 2009 онд амьтдад хайртай, 60 настай Ван Янфангийн санаачилгаар барьжээ. Олон хүний хандиваар боссон энэ асрамжинд Ван Янфанг болон түүний хамтрагчид, найз нөхөд ажиллаж, цагаан сарын өмнөх өдрүүдийг ч хамтдаа өнгөрөөжээ.


Эмээгийн хэлснээр амьтад заримдаа тэднийг хазаж, урж, ноцдог ч энэ нь тэжээж, хайрлахад нь огтхон ч саад хийдэггүй байна. Ван Янфанг болон найзууд нь нохдоо хүний сайн нөхөр гэж үздэггүй. “Тэд яг л таны өөрсдийн төрсөн хүүхэд мэт салж болдоггүй, амьдралаа тэдэнгүйгээр төсөөлж болдоггүй зүйл” хэмээн Ван Янфанг өгүүлжээ.


Энэ эмээ нохдоо хооллохын тулд өдөр бүр үүрийн дөрвөн цагт босдог аж.

www.mnews.mn
 

Путин амиа алдсан гэх мэдээлэл цацагдах болов
Путин амиа алдсан гэх мэдээлэл цацагдах болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.