​Өсвөр насныхан мансууруулах эм хэрэглэх, судсаар тарьснаас болж амиа алдсан тохиолдол бүртгэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
​Өсвөр насныхан мансууруулах эм хэрэглэх, судсаар тарьснаас болж амиа алдсан тохиолдол бүртгэгджээ

​Өсвөр насныхан мансууруулах эм хэрэглэх, судсаар тарьснаас болж амиа алдсан тохиолдол бүртгэгджээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт нийт зургаан гэмт хэрэгт 10 этгээдийг дайчлан баривчилжээ.

Шалгалтын явцад эд мөрийн баримтаар байгалийн гаралтай 158.7 грамм, химийн гаралтай 49.7 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авсан бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.

Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд, өсвөр үе хүүхэд, залуусын дунд хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг, жортой болон жоргүй олгодог эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэх, судсаар тарьснаас болж гар хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа талаар ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхаарууллаа.

Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөж байгаа болон мансуурах зорилгоор эм болон ахуйн хэрэглээний зүйлс хэрэглэж байгаа эсэхийг хянах, сэтгэхүй, биеэ авч явах байдал өөрчлөгдөх, халаас цүнхэнд нь урд өмнө харагдаагүй этгээд эд зүйл, эм тариа байгаа эсэх, гар болон биеийн аль нэг хэсэг тариур зүүний мөр, цэгэн зам байна уу гэдгийг сайтар ажиглаж байхыг сэрэмжлүүлэв.

Б.Заяабал: Цахим шилжилтийн үр дүнд иргэд татварын байцаагчтай нүүр тулах шаардлагагүй болсон
Б.Заяабал: Цахим шилжилтийн үр дүнд иргэд татварын байцаагчтай нүүр тулах шаардлагагүй болсон
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.