Сонгинохайрхан дүүрэгт Гал түймэр унтраах, аврах анги байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 48 секунд
Сонгинохайрхан дүүрэгт Гал түймэр унтраах, аврах анги байгуулна

Сонгинохайрхан дүүрэгт Гал түймэр унтраах, аврах анги байгуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулахаар болжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлнэ. 

Гал түймэр унтраах, аврах анги нь нэгдүгээр зэрэглэлийнх бөгөөд нийт гурван блокоос бүрдэнэ. Мөн аврагч нарт зориулсан орон сууцыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Тус барилгын ажлыг эхлүүлж, хүлээлгэн өгөхөөр Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМ  ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.