Хар тугалганд хордсон гурван хүүхдийн биеийн байдал сайнгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
Хар тугалганд хордсон гурван хүүхдийн биеийн байдал сайнгүй байна

Хар тугалганд хордсон гурван хүүхдийн биеийн байдал сайнгүй байна

Үйлдвэрлэлийн осол, элдэв төрлийн хорт бодис хүмүүсийг түгшээх болсоор удаж байна. Өнгөрсөн сард Хонхор өртөө буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Заламт гол” компанийн гайгаар тэндэхийн хүүхэд, хөгшид хар тугалганд хордож эхэллээ гэсэн мэдээлэл цацагдаж олныг цочирдуулсан. Энэ талаар тус дүүргийн удирдлагууд “Бид энэ компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл шаардлага тавьсан боловч Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас төдийлөн хүчин чармайлт тавихгүй байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Одоогоор Хонхорт гурван хүүхэд хар тугаланд хордож, биеийн байдал нь тийм ч сайнгүй байгаа аж.  Тэднийг саяхан эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад  гэрт нь гаргажээ. “Заламт гол” компани нь автомашины хуучин аккумляторуудыг задалж доторх хар тугалгыг ялгаж аваад гултмай хэлбэрээр Хятад руу гаргадаг юм байна. Ойролцоогоор 75 мянган ширхэг ийм гулдмай нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр гэнэ. Мөн аккумлятор дахь хүчлийн шингэнийг ялган авч Эрдэнэт үйлдвэр рүү ачуулах тооцоотой ажиллаж буй ч тус үйлдвэр нь хүлээн авах боломж муутай гэж байна. Уг нь Олон улсын худалдааны эрх зүйн актуудад дурьдаснаар бол хуучин аккумляторыг задалж хил давуулахыг хориглосон байдаг ажээ. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Заламт гол” компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, хордолтын нөхцөл байдлыг нарийвлан судалж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулжээ.

Б.Отгонбаяр Эх сурваж tumen.mn

"Эх оронч үзэл үндэсний аюулгүй байдлын баталгаа" сэдэвт бичлэгийн уралдаан зарлалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.