УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсөв, мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж буйгаа УИХ-ын нэгдсэн чуулган дээр илэрхийлж байна.
Гишүүд “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичигтэй цамцаар ижилсэж, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” зэрэг хэвлэмэл хуудсыг ширээн дээрээ байрлуулжээ.
Харин үүнийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Гишүүд дэгээ баримаар байна. Сөрөг хүчний хийж буй акцыг хүндэтгэж байна. Гэхдээ манай намын патенттай акц шүү. АН-ынхан бүтээлч сөрөг хүчин бай. Өнөөдөр та нар бүгд Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг. Нэг удаа та нар зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан уу.