УИХ-ын Тамгын газрын ажилтнууд сургалтад хамрагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 6 секунд
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд сургалтад хамрагдаж байна

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд сургалтад хамрагдаж байна


 

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр “Эрдэс баялгийн гэрээний шинжилгээ, мониторинг” сэдэвт сургалтад хамрагдав. Энэ сарын 3-5-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна.

   Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ, Байгалийн баялгийн эрсдлийн хүрээлэн олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу гурав дахь сургалтаа зохион байгуулж байна. Дэлхийн улс орнууд байгалийн баялаг тэр дундаа уул уурхайн салбараас олсон орлогоо хэрхэн зөв зүйтэй зарцуулах, үүнийг олон нийтэд яаж хүргэх зэргээс гадна хууль эрх зүйн арвин туршлага хуримтлуулсан байдаг. Үүнийг хэрхэн хийж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хууль тогтоогчид тэр дундаа хууль тогтооход мэргэжлийн зөвлөгөө өгдөг Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад сургалт явуулах зайлшгүй шаардлагатай учраас санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд УИХ-ын гишүүдээс бүрдсэн баг Канад Улсад ажилласан. Энэ үеэрээ Канад Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжууд болон тус улсад ажиллаж байгаа уул уурхайн үйл ажиллагаатай танилцсан. Мөн өнгөрсөн оны 10 дугаар сард Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулсан. Энэ удаад гурав дахь сургалтаа “Эрдэс баялгийн гэрээний шинжилгээ, мониторинг” сэдвээр зохион байгуулж буйг онцлов.

   Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн хуулийн шинжээч Амир Шафайи, “Ихэнх орны хууль батлах үйл явцад хууль тогтоох байгууллагын Тамгын газрын ажилтнуудын үүрэг оролцоо өндөр байдаг. Тиймээс бид энэхүү сургалтыг онцлон зохион байгуулж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүдийг биш зөвлөхүүд, ажилтнуудыг сургалтад хамруулж мэдээлэл олгож байгаа нь чухал. Эрдэс баялгийн гэрээнд эрх зүй, нийгэм, санхүү, байгаль орчин гэх мэт олон салбар хамрагддаг. Үүнийг дагаад олон төрлийн татвар авах шаардлагатай болдогоороо онцлогтой юм. Түүнчлэн уул уурхай, ашигт малтмалын салбарын гэрээгээр хүлээсэн үүргээс гадна хуулиар ногдуулсан үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг ч бас анхаарах учиртай” гэв.

   Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хуулийн ахлах зөвлөх Т.Алтангэрэл, “Олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ бол чухал ойлголт. Үүнийг бүх талаас нь задлан шинжилгээ хийж нарийн мэргэжлийн мэдээлэл баримтыг мэдэхгүйгээр гэрээ байгуулах нь болчимгүй зүйл. Төр үүргээ яаж биелүүлж байна, хөрөнгө оруулагч гэрээний үүргээ биелүүлж байна уу? аль аль нь гэрээний үүргээ зөрчсөн бол яах ёстой вэ? гэдгээс эхлээд зайлшгүй анхаарах ёстой зүйлс олон байдаг. Тиймээс гэрээг гардан хийж буй албан хаагчид мэдээлэл, мэдлэгтэй байх нь хамгийн чухал. Хуульд нийцсэн гэрээ байгууллаа гэхэд дараа нь хэрхэн хяналт тавих, мониторинг яаж хийх вэ гэдэг нь чухал” хэмээн онцолсон юм.

   Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн хуулийн шинжээч Амир Шафайи Амир, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хуулийн ахлах зөвлөх Т.Алтангэрэл, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол Улс дахь менежер Н.Дорждарь нар сургалтыг удирдан явууллаа.

МАН доторх зодоон буюу Plan Sum
МАН доторх зодоон буюу Plan Sum
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.