Г.Занданшатар: Иргэд Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 19 секунд
Г.Занданшатар: Иргэд Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна

Г.Занданшатар: Иргэд Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар "Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдийн дийлэнх нь 152 байхыг төдийлөн дэмжихгүй байна. Гэхдээ иргэдийн дийлэнх нь үндсэндээ тоог нэмэгдүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 152 бол арай олон байна гэсэн санал бодлыг илэрхийлж байна.

Ерөөсөө төлөөллийн ардчиллын хамгийн гол зарчим бол ард иргэдтэйгээ байнгын амьд холбоотой байх явдал юм. Өнгөрсөн гурван жилийн манай төр засгийн хамгийн гол алдаа бол ковид цар тахлын улмаас энэ амьд холбоо тасарсан. Ард түмнээ сонсохгүй болохоор дүлийрсэн гэж ард иргэд ч шүүмжилж байна. Бодит байдал ч гэсэн ковид цар тахал урт удаан хугацаанд үргэлжилсэн, ковид цар тахлын хуулиа цуцлаагүй энэ нөхцөл байдал дунд ард иргэдтэйгээ уулздаг амьд холбоо тасарсныг ард иргэд бас шүүмжилж байна. Энэ бол бодит үнэн. Үүнээс болоод ард иргэдийнхээ санал бодолд нийцсэн шийдвэр гаргахгүй байх, олон бугшсан асуудлууд үүсэх нөхцөл шалтгаан болж байна.

Хуучин бол байнга уулзалтууд чуулганы завсарлагаа бүрээр жижиг тойрогт уулзалтууд хийгддэг, ард иргэдийнхээ санал бодлыг сонсдог байсан. Энэ сонгуулийн тогтолцоотой ч холбоотой, ковидтой ч холбоотой ийм нэг дадал тогтоод амьд холбоо тасарсныг энэ өөрчлөлтөөр эргэж сэргээж байна. Ард иргэд үгээ хэлж байна. Бухимдлаа илэрхийлж байна.

Нийгэм бухимдалтай байна. Үнийн өсөлт, шударга ёсны хүсэл эрмэлзэл гээд олон асуудалд бухимдалтай байна. Үүнийгээ илэрхийлж, хэлж, бид сонсож төр ард түмэн амьд холбоотой байх асуудал нэг талаасаа ковидын дараа эргэж сэргэж байгаа асуудал, сайн үзэгдэл хандлага гарч байна гэж бодож байна" гэв.

“Ачит Ихт”-ээс 9.4 тэрбум төгрөгийн татварын зөрчил илэрч, 1.3 тэрбумын төлбөр ногдуулжээ
“Ачит Ихт”-ээс 9.4 тэрбум төгрөгийн татварын зөрчил илэрч, 1.3 тэрбумын төлбөр ногдуулжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.