Нийслэлийн нутаг дэвсгэрт сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Нийслэлийн нутаг дэвсгэрт сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олголоо

Нийслэлийн нутаг дэвсгэрт сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олголоо

gariinusegНийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/427 дугаар захирамж гаргалаа. Өнөөдөр бага сургууль ТББ-ын “Өнөөдөр бага сургууль”, Арвист хангай ТББ-ын “Арвист хангай бүрэн дунд сургууль”, Шинэ зуун билэг ТББ-ын “Шинэ зуун билэг бүрэн дунд сургууль”, Монгол эдийн засаг ТББ-ын “Монгол эдийн засгийн ахлах сургууль”, Түшээ гүн ХХК-ийн “Түшээ гүн ахлах сургууль”, Эрдмийн хүрд ТББ-ын “Эрдмийн хүрд ахлах сургууль” Монголын дауны холбоо ТББ-ын “Оюуны бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх тусгай хэрэгцээт бага сургууль”-ийг тус тус боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олголоо.

Сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, сургуулийг бүрэн хүчин чадлаар ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагч нарт даалгав.

Мөн шинээр байгуулагдсан дээрх сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт  тавьж   ажиллахыг  Нийслэлийн  Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд  үүрэг болголоо.

Шуурхай.мн

Нарангийн энгэрт барилгын хог боловсруулах үйлдвэр барина
Нарангийн энгэрт барилгын хог боловсруулах үйлдвэр барина
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.