Өрөө дийлэхгүйн улмаас өөрийгөө шатаасан гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Өрөө дийлэхгүйн улмаас өөрийгөө шатаасан гэжээ

Өрөө дийлэхгүйн улмаас өөрийгөө шатаасан гэжээ

Төв талбайд өчигдөр /2022.04.17 /19:00 цагийн орчимд өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан иргэний талаар бид мэдээлсэн. Уг иргэн нь 25 настай О гэгч бөгөөд бие дээрээ тусгай шингэн асгаж шатаажээ. Одоогоор уг иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн 50 хувь нь түлэгджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар О нь “Өргөө” төвийн урд байрлах гар утасны төвд худалдаа эрхэлдэг, ээж хойд аавтайгаа амьдардаг байжээ. Түүний хувьд гэр бүлийн зүгээс асуудалгүй, сэтгэц нь эрүүл байсан гэж ар гэрийн зүгээс тайлбар өгчээ.

Мөн О нь онлайнаар покер тоглодог байсан ба өрөө төлж дийлэхгүйн улмаас ийм үйлдэл хийсэн байж болзошгүй байна. Үүнээс гадна их хэмжээний өртэйн улмаас сэтгэл гутралд орсон талаар мэдүүлэг өгчээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

ШАР МОРЬ ӨДӨР
ШАР МОРЬ ӨДӨР
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.