”БАЯСАХ ТРЭЙД”-Өт хорхойгоор хачирласан компотоо худалдаалсаар байх уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 56 секунд
”БАЯСАХ ТРЭЙД”-Өт хорхойгоор хачирласан компотоо худалдаалсаар байх уу?

”БАЯСАХ ТРЭЙД”-Өт хорхойгоор хачирласан компотоо худалдаалсаар байх уу?

 

Монголын шилдэг хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын нэг ”Баясах трэйд” компанийн “Коwar” нэрийн бүтээгдэхүүнд зөрчил 

илэрсэн гэх мэдээлэл өнгөрсөн 2014 онд гарч байсан. Мөн тус оны хоёр сард ”Баясах трэйд”-ийн “Kowar” комподноос өт, хорхой гарсаар байна, Болгоомжил!!!

гэхчлэн удаа дараа баримттай олон нийтлэлүүд гарч байсан боловч бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах нь битгий хэл өнөөдөр ч нэгэн худалдан авагчийн Cherry компотнаас өт гарч ирсэн аюултай тохиолдол илэрчээ. Томчууд бидний хүүхдүүд багачууддаа авч өгдөг дэлгүүр бүрийн лангуун дээр өрөөтэй байдаг тус бүтээгдэхүүн ямар замаар импортлогдож, ямар нөхцөлд хадгалагдаад байгааг нэг шалгах болсон ч  ”Мэргэжлийн хяналт” гэх айхтар нэртэй байгууллага нь мэдсэн ч мэдээгүй юм шиг таг суух нь хэдийнээ хэвийн үзэгдэл болгон харж байгаа мэт. Адаглаад өөрсдийн үр хүүхэд нь тухайн өт, хорхойгоор хачирласан комподыг авч иднэ гэж эмзэглэдэггүй л юм байхдаа.

Олон жил хүнсний салбарт оршин тогтнож, манай өмнөө барьдаг томоохон компаниудын нэг яахын аргагүй  “Баясах трейд” компани гэтэл ойрын хэдэн жил “Ковар”-аас өт, хорхой байнга гарах болсон ч  хэсэг бүлэг хүмүүст энэхүү мэдээлэл хүрэн, Харин зарим нэг нь  энэхүү өттэй хорхойтой компот авч хохирсоор л байна. Хаана хэнд  хандахаа мэдэхээ больсон хэрэглэгчид бид ийнхүү “Баясах трейд” компаний өт, хорхойгоор амтлан компод нэрээр хаягласан жимсний амттай хороор нь ходоод гэдсээ хордуулсаар байх уу?

Эх сурвалж: Fact.mn

Э.Намуунзаяа

 

Худалдаа хөгжлийн банкнаас 5 тэрбум гаруй төгрөг залилсан этгээдүүд баривчлагдав
Худалдаа хөгжлийн банкнаас 5 тэрбум гаруй төгрөг залилсан этгээдүүд баривчлагдав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.