Загасыг тороор агнахаа болиод тогонд цохиулж хяддаг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 31 секунд
Загасыг тороор агнахаа болиод тогонд цохиулж хяддаг болжээ

Загасыг тороор агнахаа болиод тогонд цохиулж хяддаг болжээ

 

Гол, мөрнөөс хууль бусаар их хэмжээний загас агнах явдал сүүлийн үед гарах нь ихэсчээ. Тухайлбал, Архангай аймгийн Өгий нуур, Сэлэнгэ аймгийн Хараа, Ерөө, Сэлэнгэ, Хэнтийн нурууны голуудаас хууль бусаар загас агнах болжээ. Хууль бус анчид тор тавьж загас барьдаг байсан бол сүүлийн үед тогонд цохиулж, нэг дор олон тооны загас агнах болжээ.

Энэ талаар хөдөө орон нутгийн иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх болсон байна. Эх сурвалжийн хэлж буйгаар Сэлэнгэ аймгийн иргэд жижиг оврын мотор ашиглаж загас үй олноор агнасан хэрэг гарсан байна. Хууль бус анчид мотор асааж цахилгаан гаргадаг аж. Цахилгаан дамжин ирж байгаа кабелийн үзүүр хэсгийн зэс утсыг ил гаргаад түүнийгээ голын усанд дүрдэг байна. Ус цахилгааныг маш хурдан дамжуулдаг учир ойр хавийн бүх загасыг цахилгаанд цохиулдаг аж. Хоёр гурван минут цахилгаанд цохиулсан загас үхэж голын мандалд хөвөөд ил гарч ирдэг гэнэ. Тэгэхээр нь гол руу ороод түүгээд авчихдаг байна. Ингэж хэдхэн минутын дотор барагцаалсан тоогоор зуу гаруй загас агнадаг болох нь тогтоогджээ. Хууль бус загасны анчид ингэж амар хялбар аргаар мөнгө олдог байна. Бүлэг этгээдүүд агнасан загасаа хотод авчирч, томоохон ресторануудад худалдаалдаг гэдгийг эх сурвалж онцолж байв. Цагдаа нар загас хууль бусаар агнаж нийлүүлдэг бүлэг гэмт хэрэгтнүүдийг шалгаж байгаа аж. Б, Г, Н нарын цагдаа нарт өгсөн мэдүүлгээр “Хотын томоохон ресторанууд шинэ загас аваад ирэх юм бол өндөр үнээр худалдан авах санал тавьдаг. Загасны махаар хийсэн хоол борлуулалт сайтай. Бас өндөр үнэтэй байдаг болохоор хэн хэндээ ашигтай байдаг” гэх утга бүхий зүйл ярьсан гэнэ. Хэнтийн Дархан цаазат газар болон бусад нуур, голуудаас хүмүүс цахилгаанд цохиулж загасыг үй олноор нь хядаж байгаа гэх мэдээлэл сум, орон нутгийн цагдаа нарт ирж байгаа гэнэ.

Хууль бусаар загас агнасан хятад иргэнд торгуулийн арга хэмжээ аваад өнгөрчээ

 

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь Хөх нуураас хятад иргэн хууль бусаар загас барьж байгаад баригдсан хэрэг гарсан. Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шанлун” ХХК-ийн ажилтан Хөх нуураас 108 мөнгөлөг хэлтэг загас барьсан байсныг илрүүлсэн. Тус аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч БНХАУ-ын иргэнд 384 мянган төгрөгийн торгууль, 1.296 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулаад өнгөрсөн билээ. Саяхан Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зөвшөөрөлгүйгээр загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байгаа. Сэлэнгэ аймгийн харьяат 43 настай эрэгтэй О нарын гурван иргэн Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт цулбуурт, булуу цагаан гэх хоёр төрлийн 40 гаруй загасыг зохих зөвшөөрөлгүйгээр агнаад баригдсан. Одоогоор мөрдөн байцаалтад байгаа. Иргэд загас хууль бусаар агнах нь гэмт хэрэг гэдгийг мэдэхгүй байгаа талаар хууль хяналтынхан хэлж байна лээ. Зөвшөөрөлгүйгээр ан агнуур хийж, загас барьсан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд зааснаар хуулийн хариуцлага ногдуулдаг байна. Тухайлбал, 203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих 203.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд Ан агнуурын тухай хуулиар хариуцлага хүлээлгэн шийдвэрлэх юм байна.

 

Э.Баатар

Dorgio.mn


 
ЮРГЕН КЛОПП: БИД ФЭНҮҮДИЙНХЭЭ ӨМНӨӨС ЦОМ ХҮРТСЭН
ЮРГЕН КЛОПП: БИД ФЭНҮҮДИЙНХЭЭ ӨМНӨӨС ЦОМ ХҮРТСЭН
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.