А.Сүхбат аваргын ууган хүү, аавынхаа шийрийг хатааж яваа С.Хангай өвөөгийнхөө хөшөөний хажууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 38 секунд
А.Сүхбат аваргын ууган хүү, аавынхаа шийрийг хатааж яваа С.Хангай өвөөгийнхөө хөшөөний хажууд

А.Сүхбат аваргын ууган хүү, аавынхаа шийрийг хатааж яваа С.Хангай өвөөгийнхөө хөшөөний хажууд

hangalsuhbatМонгол бөхийн цолны найрааг эсэргүүцэн зүлэг ногоон дэвжээнээсээ зодог тайлаад багагүй хугацааг үдэж байгаа Монгол улсын Дархан аварга өнгөрсөн жилийн наадамд барилдаж олон хүнийг баясгасан. Монгол бөхийн түүхэнд уран мэхээрээ ард түмнийг хошууруулж, бөхөд хорхойтой болгоход нөлөөлсөн А.Сүхбат аваргын ууган хүү С.Хангай аавынхаа шийрийг хатаасан мундаг бөх болох бололтой. Энэ жил Сэргэлэн сумын наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн. Их аварга Хорлоогийн Баянмөнхийн зээ хүү, дархан аварга А.Сүхбатын том хүү С.Хангай энэ жил 19 настай. Хоёр талаас бөхийн удамтай С.Хангай аавынхаа үргэлжлэл нь болж Монгол бөхийн дэвжээнд нэрээ дуурсгасан мундаг бөх болох нь дамжиггүй биз ээ. Тэрээр С.Хангай өөрийн өвөө болох Х.Баянмөнх аваргын хөшөөний урд зогсож зургаа авахуулжээ. А.Сүхбат аварга хувийн амьдрал нь тогтворгүй олон эмэгтэйгээр цайгаа чануулж явсан ч эцэст нь өөрөөс 21 насаар дүү эмэгтэйг насны ханиар сонгосон. Одоогийн нялх эхнэртэйгээ хамт аьдарч байгаа ч өмнөх эхнэрүүдтэйгээ тун найрсаг хадмуутайгаа ч холбоотой байдаг нэгэн. Түний хувийн амьдрал нь ойлгогдохгүй ээдрээтэй ч түүний ууган хүү С.Хангай аавынхаа хүүхэмсэг явдал бус харин бөхийн уран чадварыг өвлөн авсан байхаа…

Эх сурвалж: Шуурхай.мн

 
 
 
Даллага авах ёсон
Даллага авах ёсон
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.