331 сумын мал эмнэлгийн албаны төлөөлөлд мотоцикл өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 51 секунд
331 сумын мал эмнэлгийн албаны төлөөлөлд мотоцикл өглөө

331 сумын мал эмнэлгийн албаны төлөөлөлд мотоцикл өглөө

БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ коронавирусний халдвар дэлхийн улс орнуудад тархаж, Монгол Улсад 140 тохиолдол бүртгэгдээд байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд хүн, мал амьтнаас дамжин халдварладаг өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн 21 аймгийн Мал эмнэлгийн газарт автомашин, иж бүрэн компьютер, нийслэлийн мал эмнэлгийн газарт явуулын хяналтын пост, техник хэрэгслийг гардуулан өгсөн. Харин өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл нар 331 сумын мал эмнэлгийн албаны төлөөлөлд мотоциклыг гардуулан өгч байна. Мөн энэ үеэр сүүний чанар шалгах төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Орон нутгийн мал эмнэлгийн албыг бэхжүүлэхэд онцгой анхаарч, бодлогоор тодорхой асуудлыг шийдвэрлэж байна. 21 аймаг, 331 сумандаа бид 30 ширхэг автомашин, үүнээс 23 машин нь туулах чадвартай сайтай автомашин нийлүүлсэн.

Мөн төвлөрсөн хяналтын цэгүүдийг ажиллуулах бололцоо нөхцөлөөр хангасан. Өнөөдөр 331 сумын мал эмнэлгийн албадад мотоцикл гардуулан өгч байна. Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, графикт хугацаанд нь эм тарилга туулга хийж, мал сүргээ эрүүлжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж бид үзэж байна. Үүнээс гадна бид орон нутгийн мал эмнэлгийн албыг бэхжүүлэхэд материаллаг бааз, ажиллах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарлаа. 400 ширхэг ширээ сандал, 200 ширхэг компьютер тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байгаа юм.

Мал эмнэлгийн салбар онцгой ач холбогдолтой хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний баялаг болсон мал сүргийн эрүүл, чанартай байдлыг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх энэ салбар гэдгийн нотолгоо гэж үзэж байна. Онцгой нөхцөлд та бүхэн ажиллах нөхцөлөөр хангагдлаа. Та бүхэн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цаг хугацаанд нь шуурхай, чанартай зохион байгуулахыг хүсэж, амжилт хүсье” гэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Залуучуудын манлайллыг хөгжүүлэх талаар санамж бичигт гарын үсэг зурна
Залуучуудын манлайллыг хөгжүүлэх талаар санамж бичигт гарын үсэг зурна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.