Чингис хааны дэлхийн академиас Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулж тэнгэрийн дуудлага, тахилга хийхээр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 56 секунд
Чингис хааны дэлхийн академиас Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулж  тэнгэрийн дуудлага, тахилга хийхээр  болжээ

Чингис хааны дэлхийн академиас Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулж тэнгэрийн дуудлага, тахилга хийхээр болжээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой нийслэл хот, зарим аймгийн нутгаар цас орлоо.  Энүүний өмнөхөн Чингис хааны дэлхийн  академиас тэнгэрийн дуудлага зан үйлийг хийсэн байна. Цас ордог шөнө тэнгэрт цахилгаан цахиж, Чингэлтэй дүүргийн зарим хэсэгт цахилгаан эрчим хүч тасарсан байх юм. Үүнийг тус академийнхан тэнгэрийн тайлга тахилгын ажил эхэлсэнтэй холбон тайлбарлаж буй аж. Ер нь мөнх тэнгэрийн хүч, дуудлага, язгуур гэх мэт  үг хэллэг, утгын асуудлууд  зарим хүнд мухар сүсэглэл гэмээр тусч байж болох юм. Гэхдээ энэ бүгдийг шинжлэх ухаанаар бүрэн тайлж таниагүй байгаа гэдэгтэй зарим нь санал нийлэх биз ээ.

Энэ сарын 29-ны өдөр Чингис хааны  дэлхийн академийн тэргүүн, Чингис хааны залгамжлагч хунтайж, эш үзүүлэгч, Зөнч П.Даваанямын удирдлага дор Чингис хааны Дээд язгуурын тахилга тайлгыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аж. Тайлга тахилгад  хот, хөдөөгийн   олон хүн оролцох бололтой. Тахилгын өмнө “Тэнгэрийн дуудлага” гэсэн арга хэмжээг Энхтайван найрамдлын ордонд орой бүхэн 18 цагаас зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү арга хэмжээний үеэр П.Давааням  Орчлон ертөнцийн эзэн Мөнх тэнгэрийн хүч, Чингис хааны дээд язгуурын 28 ёс, язгуураа төгөлдөржүүлэхийн мөн чанарын талаар лекц уншиж, тайлга тахилгад оролцох батламж буюу “Гэрэгэ” гардуулан, ёс заншлаа таниулж байгаа ажээ.  Энэ удаагийн тэнгэрийн дуудлага, тайлга тахилгыг  Чингис хааны үр садын нэг  болох Хубилай хааны  мэндэлсний 800 жилийн ойд зориулж буй нь бас онцлог болж байна.

П.Давааням нь сүүлийн жилүүдэд  30 удаа  тэнгэрийн их тахилгыг зохион байгуулж байгаа бөгөөд Налайхад тэр 31 дэх удаагаа ийнхүү тахилга  хийх аж. Түүний 2004 онд хийсэн тэнгэрийн дуудлага, тайлга тахилгын үеэр тэнгэрт Чингис хааны  урт цагаан сахал, өвлийн малгай  бүхий нүүрний дүрс гэрэл зургийн хальснаа буусан нь одоо болтол хүмүүсийн гайхлыг төрүүлж байна. Энэ нь санамсаргүй тохиолдол уу, эсвэл тэнгэрийн дуудлагаар ирсэн  тэнгэр язгуурын элч гэгдэх Чингис хааны эх дэлхийдээ бууж үзэгдсэн бодит явдал уу. Үүнд шинжлэх ухаан лав хариу өгөөгүй байгаа ажээ.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Цаг агаарын мэдээ
Цаг агаарын мэдээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.