Резинээр хийсэн хуурамч будаа худалдаанд гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 47 секунд
Резинээр хийсэн хуурамч будаа худалдаанд гарчээ

Резинээр хийсэн хуурамч будаа худалдаанд гарчээ

budaaХятадууд хиймэл резинэн хольцтой хуурамч будаа худалдаанд гарсан тухай Оросын lenta.ru сайтад мэдээлжээ. Хятадын Шаньси мужаас гаралтай энэ хуурамч будаа тус улсын зах зээлд маш ихээр борлуулагдаж байгаа гэнэ. Тус улсын мэргэжлийн байгууллагуудын мэдэгдснээр хуурамч будааг жинхнээс ялгахад маш их бэрхшээл тулгарч байгаа гэнэ. Учир нь хуурамч будаа үзэгдэх байдлын хувьд жинхнээсээ бараг ялгагдахгүй байгаа аж. Тиймээс Хятад улсын мэргэжлийн байгууллагаас “Будаа худалдан авахтай сайтар шалгахыг сануулаад энэхүү будааг хэргэлсэн тохиолдолд биед маш хортой нөлөө үзүүлнэ” гэдгийг сануулжээ. Харин тус улсын зарим хэвлэл мэдээлэлд энэхүү хуурамч будаа Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг улсууд руу худалдаалагдсан гэх мэдээллийг гаргасан байна. Энэхүү мэдээлэлд тус улсын эрх баригчид “Эдгээр улсуудаас гадна Малайз, Сингапурын Засгийн газартай холбогдож, аюулгүй байдлыг хангуулж ажиллаж байна. Одоогоор хуурамч будаа илэрсэн гэх тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус улсуудын хяналтын байгууллагууд хүнсний зах, дэлгүүрүүдээр шалгалт хийж байгаа” гэх хариу өгчээ.

Харин Хятадын шинжээчид “Резинээр хийсэн хуурамч будаа гаднаас нь харахад ямар нэгэн ялгагдах шинж байхгүй ч хоол хийж байхад хуванцар үнэртэж, шөл нь дээр резин мэт хөвөх болно. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрвэл тэрхүү будааг хэрэглэхгүй байх хэрэгтэй” гэх сэрэмжлүүлэгийг хүргэсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Г.Болдбаатар бэлгэнд даруулав
Г.Болдбаатар бэлгэнд даруулав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.