З.Мэндсайхан: Хүнсний хангамж хангалттай, дэлгүүр, супермаркетууд хэвийн ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
З.Мэндсайхан: Хүнсний хангамж хангалттай, дэлгүүр, супермаркетууд хэвийн ажиллана

З.Мэндсайхан: Хүнсний хангамж хангалттай, дэлгүүр, супермаркетууд хэвийн ажиллана

 

Алтанбулагийн боомтоор орж ирээд 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн. Түүний эхнэрээс мөн халдвар илрээд байна. Иймд тэдэнтэй нэгдүгээр хавьталд 16 иргэнийг олж тогтоон шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн нийслэлд гурван хоногийн хөл хорио тогтоогоод байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөв. Тэрбээр "Хүнсний хангамжийг хангалттай нөөцөлсөн. Францын иргэнээс коронавирусийн халдвар илрэхэд манай иргэд хүнсийг их хэмжээгээр нөөцөлж, дэлгүүр супермаркетуудад очер, дараалал үүсгэж байсан. Тиймээс иргэдийг энэ гурван хоногийн хугацаанд ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна. Дэлгүүр, супермаркетууд хэвийн ажиллаад явна" гэв. 

Түүнчлэн иргэд мэдээ мэдээллийг албаны эх сурвалж буюу төрийн байгууллагаас авч байхыг онцгойлон анхаарууллаа. 

Манай жудочид медалиараа гуравдугаарт жагслаа
Манай жудочид медалиараа гуравдугаарт жагслаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.