Ээжтэйгээ хамт таван хүүхэд “ял” эдэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
 Ээжтэйгээ хамт таван хүүхэд  “ял”  эдэлж байна

Ээжтэйгээ хамт таван хүүхэд “ял” эдэлж байна

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл нар ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид очив. Тэд шинэчлэн батлах гэж буй эрүүгийн болон гэр бүлийн Хүчирийллийн эсрэг  хуульд ямар өөрчлөлт оруулбал зохимжтой зэргийг ийнхүү газар дээр нь очиж судалж, танилцсан байна. Эмэгтэйчүүдийн хорих гэгддэг энэ шорон 330 гаруй хоригдолтой.  Тэнд  хар тамхины хэргээр Филиппин улсын нэг иргэн ял эдэлж байна. Хамгийн өрөвдөлтэй нь тус хорих ангид 2-9 настай таван хүүхэд ээжийнхээ  хамт “хоригдож” байна.  Мөн жирэмсэн эмэгтэй ч байгаа аж. Мөн шоронд  хүүхдээ төрүүлсэн олон ээжүүд  байдаг ажээ. Тэдний ихэнх нь ялын хугацаа дуусч сууллагдсан  гэнэ. Хүүхдийг нэг нас хүртэл ээжтэй нь хамт байлгаж болдог ч харамсалтай нь асрах хүнгүй бол дээрх хүүхдүүд шиг  том болтолоо ээжийнхээ хамт ял эдэлсээр байна. Жирэмсэн болон хүүхдээ төрүүлсэн хоригдол ээжүүдийн ахуй хангамж урьдынхаас  хавьгүй дээрдсэн гэж буй хэдий ч  шорон л бол шорон тул  тэжээллэг  хоол хүнс, бусад хэрэглээ хязгаарлагдмал хэвээрээ  байгаа ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Н.Гансүх: Хариуцлага алдсан ажилтныг 4.6 саяар торгоно
Н.Гансүх: Хариуцлага алдсан ажилтныг 4.6 саяар торгоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.