Сэрэмжлүүлэг: Томоохон гол мөрөн үерийн аюултай түвшинд хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
Сэрэмжлүүлэг: Томоохон гол мөрөн үерийн аюултай түвшинд хүрчээ

Сэрэмжлүүлэг: Томоохон гол мөрөн үерийн аюултай түвшинд хүрчээ

Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд гол, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Орхон, Улиастай гол, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай түвшинд хүрээд байгааг ОБЕГ-аас анхаарууллаа.

Мөн зургадугаар сарын 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар, 18-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-ний өдөр ихэнх нутгаар, 20-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Гол мөрөн үерлэсэн үед иргэд явганаар болон мотоцикл, мориор, автомашинтай ус гатласнаас усанд живэх, амь насаа алдах тохиолдол гардаг. Түүнчлэн орон нутагт айлууд  голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд ихсэх хандлагатай байгааг сэрэмжүүллээ.
2016 он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа найман аймаг сум, нийслэлийн гурван дүүрэгт явагдаж 12 хүн амь асаа алдсан байна. Онцгой байдлын албаны албан хаагчид зургаан хүнийг гол усанд осолдохоос аварчээ.
Иймд үер, усны аюулд өртөхөөс болгоомжилж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, иргэд малчид, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

115 хүний амийг авран хамгаалсан гал сөнөөгч П.Энхбаяр нийслэлийн хөдөлмөрийн аварга боллоо
115 хүний амийг авран хамгаалсан гал сөнөөгч П.Энхбаяр нийслэлийн хөдөлмөрийн аварга боллоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.