АТҮТ: Баян-Өлгий, Ховд, Завхан чиглэлийн зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 42 секунд
АТҮТ: Баян-Өлгий, Ховд, Завхан чиглэлийн зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна

АТҮТ: Баян-Өлгий, Ховд, Завхан чиглэлийн зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна

Өнөө шөнө Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар их хэмжээний цас, маргааш өдөр Завханы нутгаар их цас орно.

Баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилнэ.

Иймд ил задгай хүнсний ногоо хайрагдаж, тариа, ногоо цасанд дарагдаж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Иргэд, тээвэрчид шаардлагагүй тохиолдолд дээрх чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг АТҮТ зөвлөв.

АТГ-ын эсрэг чулуудсан Ерөнхийлөгчийн үг ”байгаа” онох болов уу?
АТГ-ын эсрэг чулуудсан Ерөнхийлөгчийн үг ”байгаа” онох болов уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.