Ухаалаг троллейбусыг туршилтаар явуулж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 50 секунд
Ухаалаг троллейбусыг туршилтаар явуулж эхэллээ

Ухаалаг троллейбусыг туршилтаар явуулж эхэллээ

 
Өнөөдрөөс нийтийн тээврийн ухаалаг системийг троллейбусанд суурилуулна. Ухаалаг троллейбусыг энэ сарын 14-ноос 

эхлэн Хорооллын эцэс, Үйлдвэр комбинатын чиглэлд туршилтаар явуулж эхэлсэн. Харин өнөөдрөөс энэ чиглэлийн 10 троллейбусыг нэмж явуулах юм байна. Тус ажлыг “Улаанбаатар смарт карт” компани хариуцан гүйцэтгэж байгаа билээ. Иргэд одоогоор туршилтын троллейбусанд мөнгөө төлж явж байгаа юм байна. Харин ирэх сард карт борлуулах 500 цэг байгуулах бөгөөд иргэд сайн дураараа карт ашиглан үйлчлүүлж болох юм байна. Дашрамд сонирхуулахад  ирэх долдугаар сарын 1-нээс ухаалаг системийг бүх нийтийн тээвэрт албан ёсоор ашиглаж эхлэхээр болжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяагийн уйлж байгаа бичлэг шуугиан дэгдээж байна (БИЧЛЭГ)
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяагийн уйлж байгаа бичлэг шуугиан дэгдээж байна (БИЧЛЭГ)
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.