Авлигын эсрэг тууштай тэмцэгч Ли Куан Ю таалал төгсөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 57 секунд
Авлигын эсрэг тууштай тэмцэгч Ли Куан Ю таалал төгсөв

Авлигын эсрэг тууштай тэмцэгч Ли Куан Ю таалал төгсөв

Орчин цагийн өндөр хөгжилтэй Сингапур улсыг  үндэслэгч хэмээн алдаршсан, тус улсын нэрт удирдагч Ли Куан Ю нь 91 насандаа таалал төгсөв. Тэрбээр далайн боомт төдий жижиг хот-улсаа 31 жилийн турш удирдсан юм. Түүнээс олон жил Ерөнхий сайдаар ажилласан хүн энэ улсад байхгүй аж.

Сингапур улсыг өнгөрсөн зууны 30-аад оны үед үндсэндээ 120 гаруйхан загасчин гэр бүл тэжээж байсан түүхтэй. Байгалийн баялаг гэх юм бараг үгүй энэ улсыг Англичууд колоничилж байлаа. 

Ли Куан Ю нь 1959 оноос  Сингапурын эрхийг барьж буй “Ардын үйлдэл нам”-ыг  үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд  тэрбээр улсаа  Малайзын холбоонд нэгтгэх  замаар  Английн колониос салж, тусгаар улс болох үндсийг тавьсан юм. Түүний тэмцэлийн өөр нэг гол чиглэл нь Хятадын коммунист үзэл суртлаас ангид хөгжих замыг сонгосон явдал байв. Мөн Америкчуудтай ойр дөт хэлхээ холбоо тогтоож, эдийн засгийн хөгжлийн амин сүнс болох дэд бүтцээ гайхалтайгаар өөд нь татаж чаджээ. Өөрөөр хэлбэл, Ли Куан Ю нь гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын үйлдвэрлэлээ дэмжихэд тун овжин, оновчтой ашиглаж богино хугацаанд  хөгжлийн өндөрлөгт хүрсэн юм.

Ли Куан Ю нь эдийн засгийн хөгжилд  саад болсон авлига хээл хахуультай хайр найргүй тэмцсэн Азийн цөөн удирдагчдын нэг байв. Түүний бичсэн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн нь” хэмээх дурсамжийн номд энэ тухай маш тодорхой бий. Авлигын эсрэг үндсэний хороог тэр санаачлан байгуулж, үр ашигтай ажиллуулсан байдаг. Өөртэй нь хамт олон жил зүгтэсэн сайд нь авлигын хэрэгт холбогдоход ч  Ли Куан Ю  нийтлэг эрх ашгаа бодон, ямар нэгэн хөнгөлөлт үзүүлээгүй, өршөөгөөгүй. Түүний ийм хатуу  чанар нь төр хүчтэй байх, сайн засаглал бэхжихэд том нөлөө үзүүлсэн болов уу.

Ингэж эрчимтэй ажилласны дүнд одоо тус улсын хүн амын 85 хувь орон сууцанд амьдарч байгаа бөгөөд бохир усаа дахин боловсруулах системийг хөгжүүлж, нэг хүнд оногдох орлогыг 60 мянган долларт хүргээд байгаа ажээ.

Ли Куан Ю-г оршуулах ёслол энэ сарын 29-ны өдөр болох бөгөөд өдгөө Сингапурт долоо хоногийн гашуудал зарлаад байна.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

“Жанжин цадиг” уралдаанд урьж байна!
“Жанжин цадиг” уралдаанд урьж байна!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.